ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын начин, аймгийн хурц арслан хоёр түрүү, үзүүр булаалдахаар үлдээд байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөснөөр түрүү, үзүүр булаалдах бөхчүүд тодроод байна.

Улсын харцага Э.Батмагнай улсын аварга П.Бүрэнтөгсөөр, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр дархан аварга Н.Батсууриар найм давав. 

Түрүү, үзүүр булаалдахаар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, улсын харцага Э.Батмагнай нар үлдээд байна.