Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уясан хул халзан даага аман хүзүүдлээ.
Уяач Э.Улаанхүү "Хул халзан даага аман хүзүүдлээ. Төрийнхөө наадмын цэнхэр хашаанд дахиад орох өдөр бас байжээ.
Миний даага Дундговь аймгийн Хулд сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Ариунболд ахын маань унаган адуу, ноднин намар эхээс гарахад нь надад бэлэглэсэн юм. Хавар Мандлын хурдад айргийн тавд ороод, Өвөрхангайн зүүн бүсэд түрүүлсэн. Сая Булганд очиж түрүүлсэн.
Энэ жил би ганцхан даагатай ирсэн. Өчигдөр Дундговийнхоо наадамд уралдаад, өнөө өглөө ирлээ.
Та бүхэндээ сайн сайхныг хүсье" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Уяач Э.Улаанхүү нь Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмаар шүдлэн насны морьдын уралдаанд хар үрээгээ түрүүлгэж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|