Өнгөрсөн зургаадугаар сард "Бүсгүй" тоглолтоо толилуулсан "Хурд" хамтлагийн хоёр гишүүнийг өнөөдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнав.
Тус хамтлагийн гитарчин Намсрайжавын Наранбаатарыг Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнасан юм. Ийнхүү 32 настай тус хамтлагаас дөрөв дэх гавьяат төрөв. Хамгийн анх тус хамтлагийн дуучин Д.Төмөрцог 2009 онд гавьяат жүжигчин болсон бол таван жилийн дараа ая зохиогч Д.Отгонбаяр гавьяатын шар тэмдгээ гардан авч, дараа жил нь хамтлагийн ахлагч, хөгжимчин Д.Ганбаяр нь Урлагийн Гавьяат Зүтгэлтэн болсон түүхтэй.
Түүнчлэн тус хамтлагийн бөмбөрчин Дамбын Отгонбаатарт Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон хүртээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!