Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Тухайлбал улсын гурван удаагийн аварга, гавьяат тээвэрчин Лувсангийн Гунгаа, Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, Монгол Улсын гавьяат нэгдэлчин, Ардын их хурлын депутат асан Дамирангийн Пунцаг нар Хөдөлмөрийн баатар болов.
Д.Пунцаг барилгачин, зураач, уран сийлбэрч зэрэг олон чадварыг эзэмшсэн хөдөлмөрч нэгэн бөгөөд Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын төрсөн бууцанд “Тун мэндийн өвөлжөө”, Давст суманд гэр өргөө зэргийг гардан барьсан түүхтэй нэгэн.
Энэхүү өвөлжөө нь ганц ширхэг хадаас ч оруулахгүйгээр монгол арга ухаанаар барьсан онцлог бөгөөд социализмын үеийн үлгэр жишээ бүтээн байгуулалт, нэгдэлжих хөдөлгөөний бэлэг тэмдэг болж байсан онцлогтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|