ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/04-НД НИЙТЛЭГДСЭН
Багшийн дээдээс Бөхийн өргөө хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно
iKon.MN
Энхтайвны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хааж, долоодугаар сарын 6-ны 06:00 цагт нээх тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас дахин санууллаа. Харин 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.
Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Багшийн дээдээс Бөхийн өргөө хүртэлх авто замыг хаалттай байх хугацаанд нийтийн тээврийн М:1, М:1Б, Ч:29А, Ч:29Б, Ч:61, Ч:50, Ч:78, Ч:2, Ч:37, ШҮ:1 чиглэлийн автобус дараах замаар иргэдэд үйлчлэхээр болжээ.
Тухайлбал М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобус Их, бага тойруугаар явж, төв замтай нийлэх зохицуулалттай байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
