Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүрэг хүртэлх авто замын засвар маргааш дуусна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тус авто замын зорчих хэсгийг маргааш буюу долоодугаар сарын 5-ны 06:00 цагт нээнэ гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Засварын үеэр Яармаг чиглэлийн авто замын хойд эгнээг сөрөг урсгалаар зорчуулах зохицуулалт хийжээ.

Харин 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээх төлөвлөгөөтэй бол Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг өнөөдөр орой 23:00 цагт хаана. Энэ үеэр төв замаар зорчдог нийтийн тээврийн автобуснууд хойгуураа тойрч явах юм байна.

Энэ долоо хоногт Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.

НИТХ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр иргэд google map, Ub traffic аппликэйшн, E-Mongolia систем, MGL радио зэрэг сувгаар дамжуулан зам засвар болон зам түр хаасан мэдээллийг тогтмол хялбар, шуурхай авах боломжтой болжээ.