Австри улсын Клагенфурт хотноо зохион байгуулагдсан UNITED WORLD GAMES 2025 олон улсын спортын наадамд Монгол Улсын өсвөрийн шигшээ баг түүхэнд байгаагүй бахдам амжилт гаргаж BRD VOLLEYBALL CLUB-ийн U-15 эрэгтэй шигшээ баг алтан медаль, аваргын цомын эзэн болсноор Монголын нэрийг дэлхийд дурсгалаа. Мөн тус клубийн U-15 эмэгтэй баг 4-р байр, U-17 эмэгтэй баг 5-р байрт тус тус шалгарч, Монгол волейболын ирээдүй амжилтаар дүүрэн байгааг харууллаа.
Европ тивийн шилдэг багуудын эсрэг ширүүн өрсөлдөөнд дайчин тоглолт, арга ухаан, эв нэгдэл, тэмүүллээрээ ялгарсан өсвөрийн тамирчид, дасгалжуулагчдад Монголын ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр KFC брэнд хамтран ажилласан бөгөөд энэ нь тус брэндийн залуу үеийг дэмжих урт хугацааны бодлогын үргэлжлэл юм. KFC брэнд нь зөвхөн BRD клубийг дэмжээд зогсохгүй Үндэсний дээд лигийн аварга “Хасу Мегастар” баг, Дакар Ралли 2025 уралдаанд оролцогч ОУХМ П.Мөрөн, PUBGM-ийн үндэсний болон Азийн аварга шалгаруулах тэмцээнүүд, тусгай хэрэгцээт иргэдийн сагсан бөмбөгийн шигшээ баг зэрэг олон салбарын залуусын амжилтын замыг чиглүүлэн хамт зогсож байна.
Монгол залуусын ур чадвар, хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл ийнхүү дэлхийн тавцанд үнэлэгдэж буй энэ цаг үед, KFC брэнд цаашид ч ирээдүйн манлайлагчдыг дэмжих үйлсээ тасралтгүй үргэлжлүүлэхээ илэрхийллээ. Монгол залуус дэлхийд гэрэлтэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!