ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Цэндбаатар ээлжит тулаанаа мексик гаралтай америк боксчин Умберто Галиндотой хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэргэжлийн боксын ертөнцөд өөрийн зам мөрөө гаргаж яваа Эрдэнэбатын Цэндбаатар ээлжит тулаанаа долдугаар сарын 12-нд хийхээр болсон билээ.

Тодруулбал АНУ-ын Калифорниа мужийн Фресно хотод байрлах "Save Mart Center"-т PROBOX холбооны ээлжит тулаанаа хийнэ. Манай боксчин мексик гаралтай америк тулаанч Умберто Галиндотой өрсөлдөхөөр болжээ.

Э.Цэндбаатарын хувьд энэ нь мэргэжлийн боксод хийх 13 дахь тулаан. Тэрбээр өмнө нь 12 тулалдахдаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор "унтуулсан" юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд эх орондоо мэргэжлийн боксын тулаан хийж, Мексикийн Педро Бернал Родрегисийг илүүрхсэн.

Улмаар тавдугаар сард дараагийн тулааныхаа товыг зарлаж, АНУ-ын Жордан Уайттай тулахаар болсон ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан аж.

зураг
 

Тэгвэл Э.Цэндбаатартай өрсөлдөх У.Галиндогийн хувьд энэ жил 25 настай. Мэргэжлийн боксод 20 тулалдахдаа 13 ялж, гурав хожигдож, гурав тэнцсэн үзүүлэлттэй. Гэхдээ сүүлийн дөрвөн тулаан дараалан ялалт аваагүй байна. 

Тэрбээр сүүлийн хоёр тулаанаа Оскар Браво, Абрахам Нова нартай хийсэн ч эвийн гэрээгээр өндөрлүүлжээ.

Түүнчлэн энэ өдрийн гол тулаанаар Гватемалын бахархал болоод буй Лестер Мартинес, Францын Пьер Дибомбе нар тулалдана. Л.Мартинес мэргэжлийн боксод 19 тулалдахдаа бүгдэд нь ялсан бол франц эр 25 тулалдаж 22 ялсан үзүүлэлттэй.