Индэр    
2025 оны 2 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

ФОТО: Э.Цэндбаатар зургаа дахь аваргын бүсээ зүүж, Н.Төгсцогт эргэн ирлээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 15-нд "Аса Арена"-д мэргэжлийн боксын тулаан боллоо. Монголын Мэргэжлийн Боксын Зөвлөл, мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг WBA-гаас хамтран зохион байгуулсан энэ тулааны оргил нь Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Мексикийн Педро Бернал Родриго нар байв.

Мөн сүүлийн гурван жил боксын рингэнээсээ холдсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт эргэн ирсэн бол Э.Цэндбаатартай хамт нэгэн үе шигшээ багийн гишүүн байсан найзууд нь мэргэжлийн боксын дэвжээн дээр тулалдсан юм. 


Э.Цэндбаатар: Ирэх тавдугаар сард дараагийн тулаанаа хийхээр төлөвлөж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Э.Цэндбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд Доминиканы боксчин Фрэнси Фортунатог ялснаар Хойд Америкийн аваргын бүс эзэмшиж эхэлсэн юм. Энэ тулааных нь дараа WBA холбооноос Монголд тулаан хийх эрх олгосон.

Манай боксчин ч энэ боломжийг алдсангүй. Тэрбээр 2018 оноос хойш мэргэжлийн боксод хүч үзэж буй. Энэ хугацаанд БНХАУ, ОХУ болон АНУ-д нийт 11 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан. 

Тэгвэл WBA холбооны Азийн бүсээс Улаанбаатар хотод болох тулааныг Төв Азийн аваргын бүсийн төлөөх тулаан гэж зарласан юм. Ингэснээр Монголд анх удаа мэргэжлийн боксын бүсийн төлөөх тулаан хийхээр болов.

Э.Цэндбаатар Мексикийн боксчин Педро Барнел Родриготой тулалдахаар болсон билээ. Мэргэжлийн боксод 16 тулаан хийсэн 26 настай мексик эр 13-т нь ялалт байгуулж байв.

10 үеийн турш гурван минутаар үргэлжлэх тулаанд эхнээсээ л Э.Цэндбаатарын давамгайллаар үргэлжилсэн. Эхний үед л өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж тоолуулсан бол зургаадугаар үед П.Родригогийн дасгалжуулагч цагаан алчуураа шидсэнээр шүүгч тоглолтыг зогсоосон.

Ингэснээр Э.Цэндбаатар жин өгсөж WBA холбооны Төв Азийн аваргын бүсийг эзэмших боллоо. Тэрбээр тулааныхаа дараа "Эх орондоо болсон тулаанд ялахын тулд бүхнээ дайчилсан. Гуравдугаар үед урд гар маань гэмтсэн. Хэдийгээр гараа гэмтээсэн ч шантралгүй тулаанаа дуусгалаа. Мексикчүүд цохилт сайн даадаг. Тиймээс өрсөлдөгчөө ер басаагүй. Тактикийн дагуу тулалдаад ялалт байгуулсан. 

Миний зорилго бол дэлхийн аварга болох. Ирэх тавдугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотод ээлжит тулаанаа хийхээр төлөвлөж байна" гэж ярьсан юм.

Э.Цэндбаатар тулаанд өмссөн боксын бээлийгээ дуудлага худалдаанд оруулсан юм. Түүний бээлийг Монгол Улсын харцага Г.Ганхуяг ₮10 саяар худалдаж авсан байна. 

Н.Төгсцогт мэргэжлийн боксод эргэн ирлээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үдшийн бас нэгэн онцгой үйл явдал бол олимпын мөнгө (2012), ДАШТ-ий мөнгөн медальт (2009) Н.Төгсцогт эргэн ирсэн юм. 2015 оноос хойш мэргэжлийн боксод хүч үзэх болсон тэрбээр 11 дараалан ялахдаа IBO холбооны аварга болсон ч 2020 онд WBC холбооны аваргын төлөө Гари Расселтай тулалдаад ялагдсан. 

Улмаар 2021 онд WBA холбооны аваргын бүсийн төлөө Крис Колбертод хожигдсон юм. 

Хамгийн сүүлд 2022 оны долдугаар сард Намибийн боксчин Сакариа Лукастай тулалдаж, тэнцсэнээс хойш мэргэжлийн боксын рингэнд гараагүй. Сүүлийн гурван жил мэргэжлийн боксоор тулалдаагүй Н.Төгсцогт энэ удаад Филиппиний боксчин Марк Энтонитой өрсөлдөв. Зургаан үе үргэлжилсэн тулааны эцэст өрсөлдөгчөө гурван удаа тоолуулсан Н.Төгсцогт ялалт байгуулсан юм. 

Тулааны дараа Н.Төгсцогт "Энэ жил мэргэжлийн боксод эргэн ирэхээр тууштай бэлтгэлээ базааж байна Одоогоор "Хас" боксын клубт бэлтгэлдээ орсон. Сүүлийн гурван жил тулаан хийгээгүй тул чансаагүй байгаа. Эргэж чансаандаа орохоор төлөвлөж байна" гэж ярилаа.

Монголчууд илүүрхсэн тулаанууд

Бусад тулаанаас дурдвал сонирхогчдын боксын тивийн аварга (2021), хүрэлтэй (2019), армийн ДАШТ-ий мөнгөн медальт (2021) Х.Энх-Амар мэргэжлийн боксод хоёр дахь тулаанаа Филиппиний Майкл Эскобиатай хийж ялалт байгуулав.

Тэрбээр өнгөрсөн онд БНСУ-ын Ха Нок Шимийг ялсан билээ.

Мөн шигшээ багийн тамирчин асан Э.Баярсайхан Узбекистаны Ибрахим Абдуллаевыг, Х.Бекнур Киргизстаны тамирчин Токтосун Уулу Бекболсуныг, О.Бямба-Эрдэнэ ОХУ-ын Руслан Кириченког, Б.Мишээлт Энэтхэгийн Сунил Кумарыг, Б.Төгөлдөр Узбекистаны Рахматилоён Шарифовыг тус тус ялсан юм.

Өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан Б.Төгөлдөр тулааныхаа дараа найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм. 

Мөн тулааны үеэр Монголд анх удаа "Celebrity Match" боллоо. Рэп дуучин LilBato болон Choidog нар гурван минутаар гурван үеийн турш хүч сорьсон. Боксоор тулалдах саналыг хүлээн аваад бүтэн сарын турш бэлтгэлээ базаасан залуу дуучдын тулаан тэнцээгээр өндөрлөсөн юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг