Эх орондоо аваргын бүсийн төлөөх тулаан хийж, WBA холбооны Төв Азийн аварга болсон Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх тавдугаар сард ээлжит тулаанаа хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан билээ.
АНУ-ын Лос-Анжелес хотод түүнтэй өрсөлдөх тулаанчаар Жордан Уайт тодорчээ.
1997 онд төрсөн америк эр 2015 оноос мэргэжлийн боксын замналаа эхлүүлсэн. Тэрбээр нийт 19 тулааныхаа 18-д нь ялалт байгуулжээ. Чингэхдээ 11 удаа өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор буулган авч байв.
Ж.Уайт 2017 оны тавдугаар сард Адам Лопезд ялагдсанаас хойш тулаанд хожигдож үзээгүй байна. 2022 онд Дэррик Мөррэйг ялснаар WBC холбооны Америкийн аварга, 2023 оны наймдугаар сард Эридсон Гарсиаг буулган авснаар Хойд Америк тивийн аваргаар тодорсон юм.
Сонирхуулахад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одон хүртээсэн бол америк дасгалжуулагч Жонатан Уоллыг Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!