• 6 сарын 9, Даваа

Дунд насанд жингээ хасах нь эрүүл саруул, урт удаан амьдрахад тустайг шинэ судалгааны үр дүн харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дунд насанд биеийн жингээ хасах нь хүний урт удаан, эрүүл саруул амьдралд тустайг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Дунд нас гэдэг ойлголтод 40-60 насыг хамруулдаг.

Мягмар гарагт JAMA Network Open шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн тайланд эм, мэс хэрэглэлгүйгээр биеийн жингийнхээ доод тал нь 6.5 хувийг тогтвортой бууруулж чадвал “архаг хууч өвчний болон эрт нас барах бүх эрсдэл буурдаг” гэж дүгнэжээ.

Финланд улсын Хельсинкийн Их сургуулийн баг 1985-1988, 1964-1973, 2000-2013 оны хооронд амьдарч байсан нийт 23,000 орчим хүний эрүүл мэндийн мэдээллийг гурван бүлэгт хувааж судлаад ийм үр дүнд хүрсэн байна.

Тэдгээрийн биеийн жингийн индекс (BMI) болон жин нэмсэн, хассан, эсвэл хадгалсан үзүүлэлтүүдийг өвчлөлийн болон нас баралтын шалтгаануудтай харьцуулан судалжээ.

Судалгаанаас дунд насандаа жингээ хассан хүмүүст зүрхний шигдээс, цус харвалт, хорт хавдар, астма, уушгины архаг бөглөрөлт өвчин тусах магадлал бага байсан нь харагдсан байна.

Бас энэ насанд жингээ хасаж чадсан хүмүүст дараагийн 35 жилийн хугацаанд ямар нэг шалтгаанаар нас барах магадлал буурч байжээ.

Жин хасах эм, эмчилгээний арга хэрэгсэл өргөн дэлгэр болоогүй үеийн мэдээллийг ашигласан тул энэ үр дүн зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг харуулж буйг судалгааг удирдсан Хельсинкийн Их сургуулийн ахмад настны анагаах ухааны профессор Тимо Страндбэрг тайлбарласан байна.

Үүний хажуугаар тэр бас өөр өөр гаралтай хүмүүсийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг нэгтгэхэд зарим хүндрэл гарч байсныг онцолжээ.

“BMI индекс хүмүүсийн гарал угсаанаас хамаараад ихээхэн өөр байлаа” гэж Страндбэрг хэлсэн юм.

BMI (Body Mass Index) бол хүний биеийн өндрийг жинтэй нь харьцуулж гаргадаг үзүүлэлт юм.

Энэ арга нь тооцоолоход хялбар боловч тухайн хувь хүний яс, булчингийн харьцааг тооцдоггүй тул оновчтой биш гэж үздэг байна.

Ерөнхийдөө энэ судалгааны үр дүн эрүүл хооллолт, байнгын дасгал хөдөлгөөний ач холбогдлыг дахин харуулжээ.

Судлаачид Газар дундын тэнгисийн бүс нутгийн хүмүүсийн хоолны дэглэмийг (Mediterranean diet) хамгийн эрүүл гэж зөвлөдөг.

Энэ нь жимс, ногоо, үр тариа, чидун жимсний тос, самар түлхүү хэрэглэдэг хооллолтын хэв маяг юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага насанд хүрсэн хүмүүст долоо хоногт дундаж эрчимтэй дасгалд хамгийн багадаа 150 минут, өндөр эрчимтэй дасгалд 75 минут зарцуулахыг зөвлөдөг.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бадарч тахар [66.181.184.127] 2025/5/28
Залуу авгайтай Трамп 100 наслах байх оо !
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.148] 2025/5/28
Mongol said darg bayachuud 150-200 nasalna.
0 | 0 Хариулах