Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хоёр өрхийн дөрвөн иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж авчээ

П.Зоригт, IKON.MN
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Угаарын хийн хордлогын өчигдрийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ. 

Тодруулбал 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр угаарын хийн цочмог хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан дөрвөн тохиолдол мэдээлэгдсэн байна.

Хордлого бүртгэгдсэн нийт тохиолдлыг байршлаар авч үзвэл Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хоёр өрхийн дөрвөн иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. 

зураг