Бат-Эрдэнийн Мөнгөнзул шатрын ААШТ-ээс МӨНГӨН медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Тэмцээний эхний өргөөс тэргүүлэгчдийн эгнээнд явсан Б.Мөнгөнзул Энэтхэгийн Агравал Вантикатай тэнцэхэд л тивийн аварга болох байсан ч харамсалтайгаар хожигдов. Ингээд дөрвөн тамирчин ижил 7 оноотой болсноор нэмэлт үзүүлэлтээр БНХАУ-ын олон улсын мастер Ю Шин Сон тэргүүлж, манай тамирчин Б.Мөнгөнзул мөнгө, Казахстаны эмэгтэй их мастер Хенья Балабаева хүрэл медаль зүүлээ.

Ингэснээр шатрын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ээс Монголын шатарчин анх удаа МӨНГӨН медаль авч буй юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд 

  • Б.Мөнгөнзул 7 оноогоор мөнгөн медаль
  • Б.Мөнгөнтуул 5.5 оноо 18
  • Х.Баясгалан 5 оноо 34
  • Ү.Үүрцайх 5 оноо 36
  • З.Нарансолонго 4.5 оноо 50
  • Э.Эмүжин 4.5 оноо 54
  • Д.Номин-Эрдэнэ 4.5 оноо 56
  • Э.Энхрий 4 оноо 64
  • Т.Мөнхзул 4 оноо 69
  • Б.Буянхишиг 3.5 оноо 81
  • Ч.Нандинжигүүр 2.5 оноо 94
  • З.Наранзаяа 2.5 оноо 98

Эрэгтэйчүүдийн ангилалд Ираны их мастер Бардия Данешвар алт, Энэтхэгийн их мастер Сарин Нихал мөнгө, Узбекистаны их мастер Шамсиддин Вохидов хүрэл медаль авчээ.

Эрэгтэйчүүдийн ангилалд 

  • Г.Амартүвшин 5.5 оноо 28
  • С.Чингүүн 4.5 оноо 71
  • Н.Содбилэгт 4.5 оноо 88
  • С.Ган-Эрдэнэ 4 оноо 104
  • Г.Мөнхбаяр 1.5 оноо 150