Серена Уильямсын нөхөр "Челси" клубийн эмэгтэй багийн хувьцаа эзэмшигч болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын алдарт теннисчин асан Серена Уильямсын нөхөр, тэрбумтан Алексис Оханиан Английн "Челси" клубийн эмэгтэй багийн 8-10% хувьцааг ойролцоогоор 20 сая фунт буюу 26.5 сая ам.доллароор худалдаж авснаа зарлав.

"Reddit"-ийн үүсгэн байгуулагч, А.Оханиан энэ талаар Х платформд "Би өмнө нь ч эмэгтэйчүүдийн спортод хөрөнгө оруулж байсан. Энэ удаад дахин энэ бизнес рүү орж байгаадаа баяртай байна. Английн "Челси"-д хөрөнгө оруулж, удирдах зөвлөлд орсноо албан ёсоор зарлая" гэж бичжээ.

Өдгөө 42 настай бизнесмэн эр өмнө нь АНУ-ын "Анжел Сити ФС" багийн дийлэнх хувьцааг эзэмшдэг байв. Улмаар 2024 онд $250 саяар зарснаар эмэгтэй хөлбөмбөгийн багийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрчээ.

"Челси" клуб энэ жил зургаа дараалан лигийн аварга цомоо авсан юм. Ингэхдээ 22 тоглолт дараалан хожигдоогүй нь дээд амжилт болсон билээ. Лигээ 60 оноогоор тэргүүлсэн нь урьд хожид үзэгдээгүй гоц амжилт юм.

Тус баг өнгөрсөн гуравдугаар сард Лигийн цомд тэргүүлсэн бол энэ Ням гарагт "Манчестер Юнайтед"-тай Холбооны цомын аваргын төлөө өрсөлдөнө. Алдарт "Уэмбл" цэнгэлдэхэд болох уг тоглолтод багийн шинэ эзэн Оханиан эхнэр Серенагийнхаа хамт үзэхээр төлөвлөжээ.

"Челси" клуб Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан ч Испанийн "Барселона"-д 8:2-оор дийлдсэн билээ.

 

Эх сурвалж: BBC   

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Чойр [103.108.230.52] 2025/5/15
Jijig garuud l emegteichuudiin sport ruu ordog yum da.
0 | 1 Хариулах