Нийтийн тээврийн автобусны Ч:27 Өвөрсогоот-Вокзал чиглэлд өөрчлөлт оруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байгаа билээ.

Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас "Петровис" ШТС хүртэлх 2.7 километр авто замын хөдөлгөөнийг энэ сарын 7-нд хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж буй.

Зам засвар, шинэчлэлийн үеэр нийтийн тээврийн автобусны Ч:27 Өвөрсогоот-7 буудал-Вокзал чиглэлд дараах өөрчлөлтийг оруулжээ.

зураг
 

Тавдугаар сарын 15-ны 06:00 цагт уг замын хөдөлгөөнийг нээх хүртэл тус маршрутаар зорчих юм байна.