Хүүхэд залуучуудад өвөрмөц амт, шинэлэг үйлчилгээг хүргэхийг зорьж буй Монголын франчайз сүлжээ шарсан тахианы газар Cupchicken нь хэрэглэгчдэдээ улам ойртон ая тухтай орчин, стандартад нийцсэн, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор 5 дахь шинэ салбараа Зайсанд албан ёсоор нээлээ.
Шинэ салбар нь Зайсан орчмын хэрэглэгчдэд улам ойртож, Богд уул руу аялж зугаалах хүмүүсийн заавал орох газар болж, найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ цагийг дурсамжтай өнгөрүүлэх, амтат шарсан тахиагаа зооглох тав тухтай орчин бүрдүүлснээрээ давуу талтай юм.
Cupchicken брэнд нь 2018 оноос хойш Солонгосын хүүхэд, залуучуудын амтархан идэх дуртай шарсан тахиаг тухайн улсын технологи ажиллагаагаар Монголын зах зээл дээр нэвтрүүлэн ШИРХЭГ БҮРИЙГ СЭТГЭЛЭЭСЭЭ хэрэглэгчдэдээ хүргэж байна. Үйлчлүүлэгчдийн хүлээлтэд нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорьж өөрийн тусгай жорын соус болон бусад түүхий эд материалаа БНСУ-с импортлон авдаг бөгөөд лабораторийн шинжилгээгээр баталгаажиж эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж байна.
Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул Дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 𝐅𝐥𝐨𝐫𝐚 𝐰𝐞𝐝𝐝𝐢𝐧𝐠 𝐡𝐚𝐥𝐥, 𝟏 давхарт
Ажлын цаг: Өдөр бүр 10:00–00:00
Нээлтийн урамшуулал: Зайсан салбарын нээлтийн баярыг тохиолдуулан 𝟓-р сарын 𝟏𝟏-нийг дуустал 𝐂𝐮𝐩 𝐂𝐡𝐢𝐜𝐤𝐞𝐧-ийн таны хамгийн дуртай бүх төрлийн бүтээгдэхүүн 𝟏𝟎% хямдралтай худалдаалагдаж байна.
Cupchicken- Ширхэг бүрийг сэтгэлээсээ
Салбаруудын хаяг:
IG: cupchicken_mgl
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!