Дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ныг дуустал Мексикийн Керетаро хотод хоккейн гуравдугаар дивизионы "B" хэсгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болсон юм.
Энэ тэмцээнд Монгол, Мексик, Хойд Солонгос, Хонконг, Филиппин, Сингапур улсын баг өрсөлдсөн билээ.
Эхний хоёр тоглолтод Сингапур, Филиппинийг шигшээ багийг дараалан хожсон манай хоккейчид Хойд Солонгост 3:7-гоор дийлдсэн бол сүүлийн хоёр тоглолтод Мексик, Хонконгт дараалан хожигдсоноор IV байр эзэлсэн байна.
Тэмцээн зохион байгуулагч Мексик нэг ч хожигдолгүй 15 оноогоор хэсгээ тэргүүлснээр алтан медаль хүртлээ. Тэд ирэх жил "А" хэсэгт өрсөлдөх эрхээ авсан юм. "А" хэсгээс Люксембург ирэх жил чансаа доошилж, "B" хэсэгт өрсөлдөх бол Сингапур дөрөвдүгээр дизизионы багуудтай хүч үзэхээр болжээ.
Доод зиндаанаас Узбекистан 13 оноогоор тэргүүлснээр Сингапурын оронд дэвшинэ.
Мексикийн Хектор Мажул таван тоглолтод 15 гоол, 5 гоолын дамжуулалт өгснөөр тэргүүлсэн бол Монголын багийн Б.Бату 9 гоол, 11 оновчтой дамжуулалтаар удаалжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|