"Хасын Хүлэгүүд" гурав дараалан хожлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн аваргуудын лигийн тоглолт үргэлжилж байна. Монголын Дээд лигийн аварга "Хасын Хүлэгүүд" өнгөрсөн амралтын өдрүүдээр Сингапур болон Тайландын лигийн аварга багийг дараалан хожсоноор хэсэгтээ гурав ялсан үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ.

"B" хэсэгт орсон аваргууд эхний тоглолтоо Тайванийн "Нью Тайпэй Кингс" багийг 81:68-аар буулган авсан.

"Хүлэгүүд" эхлээд Сингапурын аварга баг "Адроит"-ыг 87:41-ээр бут ниргэсэн. Энэ тоглолтод Жорди Шиманга 18 оноо, 11 самбараас бөмбөг авсан бол Э.Түшиг 15, А.Азбаяр 13, Э.Саруул-Эрдэнэ 12 оноо авлаа. 

Дараа нь Тайландын лигийн аварга "Хай Тек"-ийг 63:59-өөр буулган авсан юм.

Тоглолтын дараа "Хасын Хүлэгүүд" багийн дасгалжуулагч А.Ариунболд багийнхаа хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Иан Миллер 15 оноогоор багаа тэргүүлсэн бол Ж.Шиманга, А.Азбаяр нар тус бүр 11 оноо, Б.Барсболд 10 оноогоор багтаа тус болов.

Зүүн Азийн аваргуудын лигт хүч үзэж буй "Хасын Хүлэгүүд", "Бишрэлт Металл" баг энэ сарын 11-нээс 15-ныг дуустал "M" ордонд тоглолт хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг