Могойд 200 удаа хазуулсан АНУ-ын иргэнд могойн хорын эсрэг дархлаа бий болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын иргэн Тим Фриде сүүлийн 18 жилийн турш 200 удаа могойд хазуулснаас гадна зориудаар хамгийн аюултай 700 гаруй төрлийн могойн хорыг өөрийн судсанд тарьсны үр дүнд маш ховор дархлаатай болжээ.

Тэрбээр эхэндээ могойтой аюулгүй харьцахын тулд өөртөө дархлаа бий болгох зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн юм байна.

Харин одоо түүний цуснаас маш олон төрлийн могойн хороос нэг зэрэг хамгаалах боломжтой эсрэг бие гаргаж авах боломжтой болсныг судлаачид мэдээлжээ.

Тэд саяхан Фридегийн цуснаас авсан эсрэг биеийг амьтан дээр туршаад амжилттай болсон юм байна.

Жил бүр дэлхий даяар 140,000 орчим хүн могойд хазуулсны улмаас амиа алддаг юм.

Одоогоор тодорхой зарим төрлийн могойн хорын эсрэг эмчилгээ байдаг бол иж бүрэн хамгаалах арга байдаггүй байна.

“Дэлхий дээр хэн нэгэн олон төрөл зүйлийн могойн хорыг саармагжуулагч эсрэг биеийг бий болгосон бол энэ нь тэр юм байна гэдгийг би ойлгоод шууд хандсан” гэж Тим Фридетэй хамтран ажиллаж буй биотехнологийн Centivax компанийн гүйцэтгэх захирал Жэйкоб Гланвилл ярьжээ.

“Эхний удаа залгахдаа би ‘энэ нь эвгүй сонсогдож магадгүй, гэхдээ би таны цусыг авмаар байна’ гэж түүнд хэлсэн” гэж тэр дурссан байна.

Фриде үүнийг нь зөвшөөрснөөр судалгаа эхэлж байжээ.

зураг
 

Улмаар судлаачид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зарласан манай гарагийн хамгийн аюултай 19 могойг туршихаар сонгосон байна.

Эдгээр могойн хорыг Фридегийн эсрэг биетээр дархлаажсан хулганууд дээр туршихад 13-аас нь бүрэн хамгаалж, зургаагаас нь хагас хамгаалж байжээ.

Туршилтыг хэрхэн явуулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг Centivax компани анагаах ухааны Cell сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Одоо тэд эсрэг биеийг улам сайжруулж, нэмэлт бодис ашиглах замаар хамгаалалтын хүрээг нь өргөжүүлэхийг зорьж байгаа гэнэ.

“Миний бодлоор ойрын 10-15 жилийн дотор бид могойн бүх төрлийн хорын эсрэг үйлчилдэг зүйлийг гаргаж авч чадна” гэж судалгаанд оролцсон Колумбын Их сургуулийн профессор Питер Квон тайлбарлажээ.

“Би хүн төрөлхтний төлөө ийм зүйл хийж чадсандаа маш их баяртай байна. Би өөрөөрөө бахархаж байна” гэж Фриде сэтгэгдлээ ярьсан байна.

  

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.139] 2025/5/4
Хүн-могой гээд удахгүй гоё кино гарахнээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/4
Хятадууд японтой байлдаагүй, хядуулж бсн юмаа. 10 гаран сая хятадыг Манжуурт гүнзгий ухсан нүхний амсарт жагсааж байгаад буудаад булчихсан юм, баасных нь 2-р дайнд оруулсан хувь нэмэр гэх вэ. Японы урдаас гөлөлзөж, Оросоос гуйж байж нутгаа чөлөөлүүлсэн түүхтэйг мэднэ биздээ. Сталин хүртэл хэлсэн бдг. "Таануус муугаа мэдэхгүй Ар Монголыг авна гэх юм. Тэгж ярихын тулд чадалтай байх ёстой. Таануусын чадал хаана байна ? Японтой яаж байлдаад байгаа юм ? Хэрэв Ар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол бид танай улсыг Японоос чөлөөлөх шаардлагагүй. Харин ч Ар Өврийг нэгтгэсэн Монголыг байгуулах болно” гэж Москвад очсон Мао-гийн элчид хэлсэн бдг юм. Угаас хятадууд байлдах чадваргүй, ямаан омогтой, хий дэмий чарлаа юмнууд бдг. 1913-1918 оны хооронд Богд хаант МУ-ын зэвсэг муутай морин цэргийг ч бардаггүй бсн улс шдээ зайлуул.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.184.170] 2025/5/5
Тгд чи дайрч ороод өвөрмонголоо чөлөөлөөчдээ одоо
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/4
Хорыг хороор…
4 | 0 Хариулах
Зочин [162.251.61.109] 2025/5/4
Энэ янзаараа дэлхийн хүн ам багасахгүй болохнээ.
1 | 0 Хариулах
нууц [202.9.40.63] 2025/5/4
ертөнцийн сонин байх юмаа, могой нь хороор яаг яамар эм хийдэг нууц хэвээр
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.234] 2025/5/4
дарвины онолыг батлаад л байна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.159] 2025/5/4
Могойн үхсэн хорны вирус биед нь дархлаа бий болгодог гэсэн үг. Вакцин яг ингэж ажилладаг ханиадны эсрэг вакцин гэдэг нь үнэндээ муужирчихсан ханиадны вирус биендээ шахуулж байнаа л гэсэн үг юмшд вакцин эсэргүүцдэг оркууд ойлгох хэрэгтэй угаасаа ойлгохчгүй лдээ
13 | 0 Хариулах
Зочин [139.5.217.195] 2025/5/4
лусын амьтан шүү дээ та нар сайнаа үзэхгүй дээ
0 | 9 Хариулах
Зочин [59.12.237.220] 2025/5/4
Оргинал монгол орк
10 | 0 Хариулах
Зочин [202.9.47.17] 2025/5/4
хаха гоё шаачийн шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.14] 2025/5/4
манайхан мухар сүжгэндээ баригдаад явж байхад цаана чинь лусын амьтан дээр судалгаа хийж байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.202] 2025/5/4
bi bas mogoid hazuulj darhlaatai bolohoor shiidlee ene hunees ch iluu bolnoo harj baigaarai
1 | 3 Хариулах
Зочин [122.201.31.242] 2025/5/4
Нохойд хазуулж галзуугийн дархлаатай болсон нь дээр гэж чамд зөвлөе
5 | 0 Хариулах
Зочин [151.225.24.173] 2025/5/4
super comment
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.17] 2025/5/4
хахах гоё шаачийн шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.113] 2025/5/4
Хортой могой хатгасан ч хорын эсэргүүцэх дархлаатай гайхалтай.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.182] 2025/5/4
Za ingeed mogoinoos ailtgui bolloo do
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.47] 2025/5/4
Шинжлэх ухаан л хүн төрөлхтөнийг цааш алхуулах юмдаа
11 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/4
Хэл, хил, мал 3-тайгаа байхад хэн баян, Монгол баян!
5 | 0 Хариулах
Зочин [59.12.237.220] 2025/5/4
Тгд яагаад гуйрамч улны бгн
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.71] 2025/5/4
Яг чи ингэж шийдэл гаргалгаа биш улны юм асууж цаг үрдэг болохоор
2 | 0
Зочин [66.181.184.170] 2025/5/5
Хэл хил малаас өөриим миткү оркууд
0 | 0
зочин [103.11.195.66] 2025/5/5
Хил нь эзэнгүй болж, хэл нь хэл биш болж, мал нь ордогдоо залрах цаг дор
0 | 0 Хариулах
Зочин [183.177.107.150] 2025/5/4
Манай оркууд зүгээр сууж байхаар ингэж мөнгө ол.
10 | 0 Хариулах
Зочин [202.9.40.28] 2025/5/4
manaihan mah idne arhi tamhi hereglene hudulguun hiihgui utgun tsustai hen ch tooj tsusiig ni avahgui
1 | 0 Хариулах