Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс өнөөдөр халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр улаанбурхан, томуу, томуу төст өвчний халдварлалт буурахгүй байгааг онцлов.
Тухайлбал сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд томуу, томуу төст өвчин нь алаг цоог дэгдэлтийн түвшнээс идэвхжлийн түвшинд шилжжээ.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Дулаарлаа, ханиад багасна гэж иргэд тайвшрахгүйгээр температуртаа тохируулан дулаан хувцаслах, хүүхдэд нь томуу, томуу төст халдварын шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай.
Томуу, томуу төст өвчний амбулаторид эзлэх хувь 6-6.5, эмнэлэгт хэвтэлт 20 хувиас буухгүй байгаа. Голчлон 15 хүртэлх насныхан өвчилж байна. Үүний 40 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ анхаарал тавьж, сайтар ажиглах шаардлагатай байна" гэв.
Амбулаториор үйлчлүүлэгч болон эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсээс сорьц авч, вирусийн орчлыг тодорхойлоход
Эмч Н.Сувдмаа "Олон төрлийн вирус орчилд байна гэдэг нь эхний хэд хоногтоо томуугийн ерөнхий шинж тэмдгүүд илрээд тодорхой хугацааны дараа вирус бүрийн онцлогоор шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр вирусийн дийлэнх нь хүндрэх эрсдэлтэй.
Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтдаа бүрэн хамрагдах, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, агаар сэлгэх, гарын эрүүл ахуйд онцгой анхаарахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|