Улаанбурхан өвчний 1,106 тохиолдол батлагдсанаас 791 нь бүрэн эдгэрчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 1,106 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ.

Үүнээс 791 нь эдгэрсэн бол 223 хүн гэрээр болон эмнэлэгт эмчлүүлж байна. 

Уг өвчний тохиолдлууд Улаанбаатар хотоос гадна Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймагт бүртгэгдээд буй.  

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Нийт батлагдсан тохиолдлын дийлэнх хувь нь 10-14 насны хүүхдүүд. Улаанбурхан бол халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой. Гэтэл 10-14 насны хүүхдүүд ихэвчлэн улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй гэсэн өгүүлэмжтэй байна. Иймд 10-14 настай хүүхдүүдийнхээ вакцины тодруулгыг нь хийж, хоёр хүртэлх насандаа товлолын вакцин болон нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй байвал вакцинаа хийлгэхийг зөвлөж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Вакцин алаад байна алаад байна 👹 [79.116.105.107] 2025/5/2
😤🤮одоо болноо болиж үз та нар
0 | 0 Хариулах
dsas [202.21.105.195] 2025/5/2
Сүртэй өвчин биш ш дээ. 1 тусаад эдгэдэг өвчин. Одоо тоолж барихаа боль.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.113] 2025/5/2
ХӨСҮТ гэж МАН хулгайчуудын мөнгө угаадаг газар байнаа псдаа
4 | 0 Хариулах