Илон Маск өөрийгөө Буддатай зүйрлэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тэргүүн баян Илон Маск өчигдөр Трампын засаг захиргаанд гүйцэтгэж буй ажил үүргийнхээ талаар мэдээлэл өгөхөөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзжээ.

Тэрбээр төсвийн үр ашигтай байдал, хэмнэлт хариуцсан Doge (Department of Government Efficiency) нэртэй агентлагийг удирдаж байгаа юм.

Гэхдээ Маск тавдугаар сараас эхлэн уг ажилд оролцох оролцоогоо эрс багасгаж, бизнестээ төвлөрч ажиллахаар болсон байна.

Сэтгүүлчид түүнээс өөрийнх нь эзгүйд Doge үргэлжлүүлэн ажиллаж чадах эсэхийг асуухад “Буддизмд Будда хэрэгтэй байсан гэж үү? Түүнийг өнгөрсний дараа хүч нөлөө нь буурсан гэж үү?” хэмээн хариулжээ.

Хэдийгээр Маск өөрийгөө Буддатай зүйрлэсэн хэдий ч Doge агентлагийнхаа ажлын үр дүнд тийм ч сэтгэл хангалуун бус байгаагаа нуугаагүй байна.

Энэ талаар Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Жонатан Свон “101 хоногийн өмнөхтэй харьцуулахад Илон Маскийн ярианы өнгө илүү итгэлгүй сонсогддог болсон байна” гэж дүгнэн бичжээ.

Doge-ийг анх байгуулахдаа Маск нэг их наяд долларыг төсвөөс хэмнэх зорилго тавьж байсан байна.

Харин сая тэр ярихдаа ердөө $160 тэрбум орчмыг хэмнэсэн бөгөөд Вашингтоны илүү их дэмжлэггүйгээр энэ зорилтыг хэрэгжүүлэх “маш хэцүү” байсныг хүлээн зөвшөөрчээ.

“Энэ нь засгийн газар болон конгресс хэр их өвдөлт мэдрэхийг хүсэж байгаагаас шууд шалтгаалах юм байна. Үүнийг хийж болно. Гэхдээ үүний тулд маш олон гомдлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэж Маск ярьсан байна.

Тэр бас холбооны засгийн газрын ажиллах хүчийг цомхотгохдоо чухал ажил мэргэжлийн хүмүүсийг алдаа гарган халж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Хэдийгээр Вашингтонд байх хугацаа нь цаашдаа багасах ч Цагаан ордон дахь ажлын өрөөгөө хадгалж үлдэх бодолтой байгаагаа Маск ярьсан байна.

“Энэ өрөө маань цонхтой боловч түүгээр агааржуулалтын төхөөрөмжөөс өөр юу ч харагддаггүй. Гэхдээ энэ нь намайг буудахад хэцүү болгодог байх. Doge бол амьдралын хэв маяг юм” гэж Маск сэтгүүлчдэд ярьсан нь өөрийгөө хэр их эрсдэлтэй, олны хэл аманд өртөх ажил хариуцдагийг илэрхийлсэн хэрэг бололтой.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ХАХА
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.180.219.55] 2025/5/3
tolhoidoo angaragiig ezleh tolovlogoo bolovsruulj suudag gardaa.
0 | 0 Хариулах
урт удаан наслаарай [192.82.65.180] 2025/5/3
Эрүүл энх байгаарай. Энэ дэлхийг маш өндөр хөгжилтэй, шудрага хүмүүсийг цуглуулан хөгжүүлэхэд Элон Маскын оролцоо маш их юм. Урт удаан, эрүүл энх наслаж, олон гайхамшиг хөгжлийг энэ дэлхийд авчирч, хурдан энэ дэлхийг эрс өөрчлөөрэй.
1 | 0 Хариулах
Зочин [151.225.24.173] 2025/5/2
uhaantaoi hu8ndee tuuntei orsoldogcod delhiigeer duuren
0 | 0 Хариулах
Лантуу [203.91.115.41] 2025/5/2
Шаадаг пязда
0 | 1 Хариулах
Лосол [202.9.40.234] 2025/5/2
Фашист дайсан
2 | 2 Хариулах
Бичиг үсэгтэй хүн [14.1.81.132] 2025/5/2
Бурхан багшаас илүү хүн байхгүй, бий болох ч үгүй. Мөнгөндөө сагасан энэ этгээд ангараг ч юм уу нэг хүчилтөрөгчтэй, бас устай газар Наасаагаараа хүргүүлвэл зүгээр.
1 | 1 Хариулах
pp [103.168.34.100] 2025/5/2
орчин үеийн Будда л гэсэн үг,Ийм их бүтээлч хүн Тесла гаас хойш төрөөгүй байх,Улс Төр гэдэг аймшгийн газар орохоор Будда хүртэл айсан байна юун чөтгөр юун там ай,ккк
1 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.209] 2025/5/2
Шизофренитэй хүн хэцүү шүү!
2 | 3 Хариулах
pp [103.168.34.100] 2025/5/2
Шезогүй байсан бол бидний Монголчуудын нэгэн адил арай гайгүй гэж байгаа нь Төрд орж хулгай хийхээс өөр хийх юмгүй байх байлаа,юун машин юун робот бүтээх ай ккк
1 | 0 Хариулах
Эрка [192.82.93.30] 2025/5/2
Мөнгө идээгүй, төсөв 160тэр бумаар хэмнэсэн байна. Сайн юманд садаа мундахгүй гэж. Манайхан боо 160-г нэмж идэх байсан биз
2 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/5/2
MUU MAL
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.250] 2025/5/2
Evrei buddha
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.180.146] 2025/5/2
Христээрээ жишээ авахгүй яадаг эрлийз вэ, амьхандаа дээрэлхэж буй юм болов уу
5 | 0 Хариулах
pp [103.168.34.100] 2025/5/2
юу ч ойлгохгүй мал юмаа ккк, тэгээд тэнэсэн тэнэг муу бодолтой юм чи,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.56] 2025/5/2
Буддист болжээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.9] 2025/5/2
Америкд шууд ардчилал бхгүй. Монголчууд ерөнхийлөгчөө шууд сонгодог бол америкууд ерөнхийлөгчөө сонгодог сонгогч нарыг сонгодог. Хиллари Клинтон илүү санал авсан ч Трампад ялагдаж бсан. Манайд нэг хэсэг сонгуулийн үр дүнг сонгуулийн хэсгийн хорооныхон шийддэг бсан шиг. Намынхаа нэр дэвшигчээс мөнгө нэхдэг. Супер цаг үе бблаа гж.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.53] 2025/5/2
ИЛОН БОЛ БУДДАГААС Ч ИЛҮҮ. ХҮН ТӨРӨЛХТНИЙГ ГАРАГ ИНТЕРСТЕЛЛАР АМЬТАН БОЛГОХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬЖ БАЙГАА ХҮН ШД. 700 ЖИЛИЙН ДАРААХ ӨӨР НАРНЫ АЙМАГ ДЭЭР АМЬДАРДАГ БОЛЧИХСОН ХҮМҮҮСИЙН ТҮҮХИЙН АРХИВТ НЬ ЭЛОН МАСК ГЭДЭГ ХҮН ДЭЛХИЙ ГАРАГ ДЭЭР АНХНЫ ГАРАГ ХООРОНДЫН ТУРШИЛТИЙГ ХИЙЖ БАЙСАН ГЭДЭГ Л БИЧИГДЭЖ ҮЛДЭНЭ. БУДДА ИСУС ЧИНГИС ТРАМП МУХАМЕД БҮГД МАРТАГДАНА
1 | 7 Хариулах
Зочин [202.126.90.40] 2025/5/2
Чи харин максаасаа дор тэнэг үү үгүй юу
1 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/2
Ану гэдэг хөлөг хэрэв живбэл орчлон дэлхий ороо бусгай болж хүн амьтаны зовлон нэмэгдэх тул түүнээс хамгаалах гэж буй Мааск бол буддаа адил ариун сахиусан тэнгэр мөн ёом санжээ
3 | 8 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/2
Тараамп, Маскийг үзэн ядагчид бол Ардчилал гэж цээжээ дэлдэхдээ гаргуунд гэвч араараа улсын төсвөөс зулгааж амь зуудаг паразитууд шит стейтүүд бөлгөө
4 | 6 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/2
Тараамп, Мааск ийн үйл хэргийг зүйрлэж хэлбэл: Тэд живж буй Титаник хөлгийг аврах гэж оролдож буй эрэлхэг зоригт эрчүүд бөлгөө
3 | 4 Хариулах
Зочин [202.9.46.3] 2025/5/2
Нама Маск, Нама Дармa, Нама Сангай!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.165.146] 2025/5/2
Budda bol Musk yum
1 | 2 Хариулах
Бадарч тахар [103.57.92.159] 2025/5/2
Илон Маск ч Буддагаас илүү Будда байх шүү ! Маскийг өнгөрчихвөл Амёрикийн ард түмэн яана да яана ! яаж ч амьдрана да !
1 | 4 Хариулах
Зочин [122.201.31.16] 2025/5/2
Манай Маск агаа гэж долоогчид арай цөөрөө юу даа
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.16] 2025/5/2
Манай Маск агаа гэж долоогчид арай цөөрөө юу даа
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.120] 2025/5/2
АНУ-ын шимэгчдийн арми төрийн албыг утгыг нь алдуулж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулсан байна. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Ерөнхийлөгч Дональд Трамп Илон Маск нар АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүлжээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж, уг хороог Элон Маск, Вивек Рамасвами нараар даргалуулж байна. АНУ-д сайхан цаг ирж байна.
7 | 1 Хариулах