Мобиком Корпораци нь харилцаа холбооны компаниас технологийн компани болох дараагийн эрин үеэ эхлүүлсэн. Энэ удаад бид хиймэл оюун ухаанд суурилсан, илүү таатай зээлийн шинэчлэгдсэн нөхцөлөө танилцуулж байна.
Мөн баталгаат хугацаанд үйлдвэрийн гэмтэл үүссэн тохиолдолд манай баталгаат засварын төвийн мэргэшсэн инженерүүдээс үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой.
Өөрт ойр мобикомын салбарт хандан зээлийн эрхээ тогтоолгоод, хүссэн төхөөрөмжөө хамгийн таатай нөхцөлөөр аваарай. Тун удахгүй дижитал сувгуудаар зээлийн эрхээ онлайнаар шалгах боломжтой болно.
TechMadeForYou
1. Зээл авах боломжтой эсэхээ яаж мэдэх вэ?
- Өөрт ойр мобикомын салбарт хандан зээлийн эрхээ тогтоолгоорой. Тун удахгүй дижитал сувгуудаар зээлийн эрхээ онлайнаар шалгах боломжтой болно.
2. Зээлийн эрхийг ямар шалгуураар тогтоодог вэ?
- AI буюу хиймэл оюун ухаан болон дотоод өгөгдөлд суурилсан олон үзүүлэлт бүхий үнэлгээгээр таны зээлийн эрхийг ухаалгаар, хамгийн өндрөөр нь тогтоодог.
3. Бусад операторын хэрэглэгчид зээл авч болох уу?
- Мобикомын дугааргүй ч Мобинет, VOO-н хэрэглэгч бол зээлээр төхөөрөмж авах боломжтой. Эсвэл Мобикомын шинэ хэрэглэгч болоод газар дээр нь зээл авах эрхтэй болно.
4. Ямар төрлийн төхөөрөмжүүдийг зээлээр авах боломжтой вэ?
- Гар утас, таблет, дагалдах хэрэгсэл, интернэтийн төхөөрөмж гэх мэт олон төрлийн төхөөрөмж авах боломжтой.
5. Нэг хүн хэдэн төрлийн төхөөрөмж зээлээр авч болох вэ?
- Хэрэв та шалгуурыг хангаж байгаа тохиолдолд зээлийн эрхийн үнийн дүндээ тохируулан 10 сая хүртэлх төгрөгийн төхөөрөмж авч болно.
6. Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл ямар байх вэ?
- Хүүгүй, уян хатан төлбөрийн нөхцөлтэй. Урьдчилгаа 0%, 10%, 35%-аас сонгон 6, 12, 24 сарын хугацаатайгаар хуваан төлөх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!