CU конвиниенс дэлгүүр 2025 оны 4 сарын 30-нд Дорнод аймагт шинэ салбараа нээж Монгол орны 15 дахь аймагтаа хөл тавилаа.
Өнөөдрөөс эхлэн Дорнод аймгийн иргэд олон улсын стандартад нийцсэн тав тухтай орчинд найрсаг үйлчилгээ, шинэлэг бүтээгдэхүүн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хүнс, уух зүйлсийг нэг дороос худалдан авах боломж бүрдлээ.
CU брэнд нь үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар, тав тухтай болгохоос гадна нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг зорилтоо болгон ажилладаг. Түүнчлэн Монгол Улсад боловсруулж бэлтгэсэн шинэхэн кофены үр, олон улсын хүнсний аюулгүй байдлын гэрчилгээтэй хүнсний үйлдвэрт бэлтгэсэн хоол, хүнс, тусгай температурын горим бүхий тээвэрлэлтийн системийг ашиглан өдөр бүр шинэхнээр нь бүх салбар дэлгүүртээ бүтээгдэхүүн хүргэдгээрээ онцлог.
Дорнод аймаг дахь CU конвиниенс дэлгүүрийн нээлт нь орон нутгийн хэрэглэгчдэд шинэ стандартыг авчрахын зэрэгцээ орон нутгийн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжийг нээж байна. Шинэ ажлын байрууд бий болж, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний соёл шинэ түвшинд хүрэхээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчидтэй илүү өргөн хүрээний хамтын ажиллагааг эхлүүлэх эхлэл тавигдлаа.
Нээлтийн баярыг тохиолдуулан CU-н хамт олон нь “Yojlol” продакшны авьяаслаг залуусын хамт хөгжилтэй тоглоомууд, бэлэг, гэнэтийн сюрпризүүдээр дүүрэн, сонирхолтой үйл ажиллагааг Дорнодчууддаа зориулан зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн үйлчлүүлэгчдэдээ зориулан олон төрлийн хямдрал онцгой урамшууллыг зарлаад байна.
04/01 -05/26 хүртэлх үргэлжлэх CUper Саятан хөтөлбөр ч орон даяар нээлттэй хэрэгжиж байгаа юм.
"CUper Саятан" урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?
🔶 5,000₮ - 9,999₮ худалдан авалт тутамд 5 саяын шагналын төлөө өрсөлдөх 1 эрх
🔶 10,000₮ - 19,999₮ худалдан авалт тутамд 10 саяын шагналын төлөө өрсөлдөх 1 эрх
🔶 20,000₮ тутамд 20 саяын шагналын төлөө өрсөлдөх 1 эрх
💳 CU Pay ашиглавал таны эрх 2 дахин нэмэгдэж, CUper Саятан болох магадлал улам бүр нэмэгдэх болно.
🏆 5,000,000₮ – 1 ялагч
🏆 10,000,000₮ – 1 ялагч
🏆 20,000,000₮ – 1 ялагч