Нутаг нутгийн усны онцлогоос нь шалтгаалж бүсүүдэд тохирсон шүдний оог хөгжүүлэн гаргажээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол орны бүс нутаг бүрийн хөрс, усны онцлогт тохирсон шүдний оог судалгаанд суурилан хөгжүүлж хэрэглэснээр ард иргэдийн 95 хувьд тархаад байгаа шүд цоорох өвчлөлийг 50 хувь хүртэл бууруулж урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгаа талаар "Юргана индастри" ХХК-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Усны газрын дарга З.Батбаяр "Бидний хийсэн тооцоогоор карантаа гоожуулангаа шүдээ угаавал 36 жил шүдээ угаах усыг нэг жилийн дотор хэрэглээд дуусчих юм байна. Усны нөөцийн хуримтлал нь энэ мэт жирийн жижиг зүйлээс л эхэлнэ" гэв. 

Усанд агуулагдаж буй фтор, хүн амын шүдний өвчлөлд тулгуурлан шүдний ооны хэрэглээг оновчтой тодорхойлсон нь судалгааны дүнг судалгааны багийн ахлагч н.Хонгорзул танилцууллаа. 

Улаанбаатар хотод худалдан борлуулагдаж байгаа нийт 70 нэр төрлийн шүдний ооны 52.9 хувь нь эмчилгээний зориулалттай, 27.1 хувь нь ахуй хэрэглээний шүдний оо байгаа юм байна. 

Хангай, Говь, Төвийн бүсэд шүд цооролтын тархалт их байна

Ундны усны эрүүл ахуйн стандарт шаардлагад усанд агуулагдах фторын агууламж бүсчилсэн байдлаар: 

  • Хангайн бүсэд усны фторын агууламж стандарт шаардлагаас доогуур
  • Баруун, Алтай, Төвийн бүсийн усны фторын агууламж хэвийн 
  • Говь, Зүүн бүсийн усны фторын агууламж илүүдэлтэй байна. 

Шүд цооролтын тархалт: 

  • Алтай, Баруун, Зүүн бүсийн шүдний цооролтын тархалт харьцангуй бага 
  • Хангай, Говь, Төвийн бүсэд шүдний цооролтын тархалт их байна. 

Urgana үндэсний брэнд нь 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааныг орчин үеийн технологитой хослуулан монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг аж. Иймд тус брэнд нь дээрх судалгаанд үндэслэн нутаг нутгийн усны онцлогоос нь шалтгаалж бүс бүсэд тохирсон шүдний оог хөгжүүлэн гаргасан байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус брэндээс бүс нутгийн онцлогт тааруулан дараах шүдний оонуудыг зөвлөв. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд жамц давстай шүдний оогоо 50 хувь хямдралтай үнээр борлуулж байгаа юм байна. 

  • Төв, Говь, Зүүн бүсэд- Аарц, Зөгийн жилий, Хатаасан цэцэгтэй шүдний оо
  • Хангай, Баруун, Алтайн бүсэд- жамц давстай шүдний оо
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.100] 2025/4/29
Шүд цоохох нь хуучны чиххүүд ирис болон чөмөгтөй чиххүүдээс их болсондоо.Уажмлж иддэн байлаа.Дээр нь амаа угаадаггүй нь нөлөөлсөн.Фтороос нэг тх шалтгаалаагүйэ.Энэ бол цэвэр бизнэсс бэ
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [79.116.102.191] 2025/4/29
Шүд цоорох өвчнийг ямар ч оо хамгаалахгүй 😤Худлаа уярааж байгаад ямар хорлонт хор шахах гээд байгаа болдоо😡
0 | 1 Хариулах
irgen [202.9.46.136] 2025/4/29
Ednii marketingiig manai agentlag urid ni hiij bailaa. Zahiral ni gej teneg huuhen baisan daa
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.149] 2025/4/29
Сайхан мэдээ байна. Оогоо ч болсон хийдэг болж байгаа нь сайшаалтай.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.192] 2025/4/29
Энэ ч зөв байх шүү
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.111] 2025/4/29
ОО ГЭХЭЭР НЬ ЖОРЛОН ЮМ БОЛОВ УУ ГЭЖ БОДЛООШД!
0 | 0 Хариулах