• 6 сарын 13, Баасан

БНСУ-д үйлдвэрлэсэн, чийг болон усны хамгаалалттай материалаар монгол гэрийг дулаалж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

НИТХ-аар хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхөд үнийн урамшуулал олгох журмыг баталсан. Энэ дагуу нийслэлийн ногоон бүсэд байгаа 51 мянган айл өрхийг дулаалах ажлыг эхлүүлжээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Энэ жил 51,000 айлыг цахилгаан болон хийн халаагуурын системд шилжүүлнэ. Шилжүүлэх бол амархан. Харин гэр, байшингийн дулаан алдалтаа шийдээгүй тохиолдолд шилжүүлэх боломжгүй. Айл, өрхийн дулаалгад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Одоогоор монгол гэрийн дулаалгын стандартыг батлуулах гэж байна" гэв.

БНСУ-ын дулаалгын материал үйлдвэрлэгч "Нэт Зеро" компанийн ажилтан "Бидний одоо суурилуулж байгаа бүтээгдэхүүн нь БНСУ-д үйлдвэрлэдэг дулаан тусгаарлагч материал юм. Чийг болон усны хамгаалалттай, дулаан хадгалах чанарыг өөртөө агуулсан бүтээгдэхүүнийг монгол гэрт ашиглахаар зорьж байна. Гэрийн дулаан алдалтыг бууруулж, уламжлалт онцлог болох "амьсгалдаг гэр" гэсэн онцлогийг хадгалж чадвал сайн дулаан тусгаарлагч бүтээгдэхүүн болж чадна гэж бодож байна. Уг бүтээгдэхүүнийг Европын дээд зэрэглэлийн сууцны дулаалгад ашигладаг, эрэлт ихтэй" гэж ярилаа.

Дулаалгагүй гэр 880Вт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бол дулаалгатай гэр 363 880Вт.ц эрчим хүч хэрэглэж байгаа нь туршилтаар батлагджээ.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг "Нэг хорооны 431 айлд тооцоолол хийж үзэхэд 63 нь хэвийн дулаан алдагдалтай бол 370 айлын дулаан алдагдал 60 хувийг давсан. Гэр хорооллын иргэд гэр болон байшин сууцанд амьдарч байгаагаас гэр нь илүү дулаан алдагдал ихтэй байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн орлогын албан татварын нэг хувийг агаар орчны бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрт зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Түүнчлэн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн санхүүжилттэй "Нэт Зеро" компанитай хамтран гэрүүдийг дулаалах ажил хийгдэж байна. Дараа жилээс 100,000 айлыг хийн түлш болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ.

Дулааны алдагдалгүй гэр, байшинд амьдрахыг хүсэж байгаа иргэдийг ногоон зээл болон олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах бололцоо бий.

НИТХ-аас гэр хорооллын айл өрх хийн түлш болон цахилгаан халаагуурт шилжсэн тохиолдолд сарын 900,000 хүртэлх төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.239] 2025/4/29
Гэр бол нүүдэлчин амьдралд зохицсон төгс оромж. Харин хотод бол үгүй. Хотод гэр барихыг хориглох хэрэгтэй
1 | 2 Хариулах
Зочин [139.5.219.18] 2025/4/28
ард иргэдийн амжиргаа орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхгүйгээр гарсан үр дүнтэй тэмцэнэ гэдэг тээрэм эргүүлж байгаа илжигтэй адилхан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.197] 2025/4/28
Ус салхи нэвтрэхгүй материал бол зүгээр дээ Сүүлийн үед борооноос хамгаалж нимгэн гялгар ашиглаж байгаа Зундаа ч яахав бороо ус нэвтрэхгүй Өвөл бол асуудал ихтэйш дээ
0 | 0 Хариулах
Оюунцэцэг [122.201.31.137] 2025/4/28
Манайх Гачууртад байртай,хуучин нам даралтын зуухаар халаадаг байснаа уржнангийн тогон халаагууртай болсон,иймэрхүү айлыг яаж урамшуулах юм бэ?
0 | 0 Хариулах
x [202.179.18.239] 2025/4/28
Ard ni augaa mungu idelt l dagaj yavaa ard irgedee bodood setgeleesee hiij bgaa yum daanch bhgui baahan shuuh ,yandan taraasan idsen odoo l neg yum zuv zug ruu harj bh shig bna
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.8] 2025/4/28
Ояа мояа нар энийг л битгий эсэргүүцээрэй. Энэ хучлаг нь нано технологоор хийсэн хүний ген урагт нөлөөлж монголчуудыг үгүй хийнэ гээд л... хаха
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.231] 2025/4/28
Монгол гэрээ хонины ноосоор хийсэн эсгийгээр дулаалахаас илүү дулаан юм гэж үгүй
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.35] 2025/4/28
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НЭРТЭЙ ДОЛДОЙНУУД ЯГ ОДООГИЙН НӨХЦӨЛД ҮНЭНДЭЭ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНАА. ОДООГИЙН НӨХЦӨЛД ТЭД БОЛ АЯЛДАН ДАГАЛДАГЧ, БӨГС ДОЛООГЧ, ЦАЛИНГИЙН ХУЛГАЙЧ НАР. ХОТОД ТӨРЖ ӨССӨН ХЭД БОЛ. ТЭД ХОТЫГ ХӨГЖИЛД ГАЙ Л БОЛНО.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.156.20] 2025/4/28
Утаагүй зуух ингээд дулаалгын бүрээсээр солигдох шив Халамжлаад байгаа юм шиг үйлдлийн цаана мөнгө яригдана Залхуу арчаагүй юмнууд гэрээ дулаалж чадахгүй хөлдөөд үхнэ үү халууцаад сууна уу ямар хамаа байна Гэрийг нь дулаалахад утаа бага байна гэж улс төрчид хийрхэж мөнгө угаах ажиллагаа явуулж байна Яг утаагүй болгох нэрийн доор хэдэн тэрбумаар нь идлээ Одоо болио Иргэдийн гэрээ дулаалахгүй бол их л зардал гаргаж духгүй байна биз Тэр хэмжээгээр нь эдийн засаг нь дордоно Ёстой төр оролцоод хэрэггүй
2 | 1 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/28
Тогоор байнгын халаагуур хийдэггүй ! Түр зуурын юманд л ашиглада.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/28
Гэрийг тогоор халаах буруу. Гэрийн шаланд шалны халаагуур хийгээд Нар салхиар халаагаад байж болно.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/28
Энэ ч яах вэ. Гадна бүрээс, салхи, бороо нэвтрүүлдэггүй л матөриал биз, Дулаалга гэвэл бүрээсний доор байдаг зүйлсийн талаар ярина. Манайхан бол уламжлалаараа эсгийгээр хийдэг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/28
Галд хэр вэ ? Амархан шатах матөриал ?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.222] 2025/4/28
Малынхаа түүхий эдийн боловсруулаад дулаалаач
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.88] 2025/4/28
O hoorhii,ochij ochij iim ajilaach hij chadahgui yu,dan gyalgar uut,hamgiin muu materisl,goyo yum shig hsragddagch hsmgiin hyamd yum heregldeg .....odo boli boli
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.79] 2025/4/28
Mgl ger chin amisgaldag yum bishvv deever hanaaraa honinii noos chin agaariin tdorhoi solbiltsol bii blgodog bvr bitvvleed haychihaar amisgalah blomj bhgui ger ni ch hvn ni ch halaaguur ni hub huurai blgj geriin agaariig agaariin tdorhoi solbiltsol haagdaad jinhene uushig amisgaliin zamiin ubchtei hvnvvs garah wii
3 | 0 Хариулах
Naraa [66.181.161.34] 2025/4/28
Энэ дулаалгыг нь аваад хэрэглэчихвэл нэрээ цахилгаанаа 3 дахин хэмнэх юм уу. Хаанаас ямар үнэтэй, яаж авах авах бол. Дандаа таавар таалгасан мэдээлэл битгий өгч байгаач. Цахилгаанаар гэрээ халаавал 900 мян төг урамшуулал олгоно гэсэн. Яг асуухаар ямар журмаар яаж авч болохыг мэдэж байгаа хүн ерөөсөө олдохгүй юм.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.92] 2025/4/28
өөрсдөө гэрээ дулаалаач
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.116] 2025/4/28
ГЭР Дулалж чадахгүи аричагүи гэж ардууд баих
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.221] 2025/4/28
Зөв бичиж сураач,
0 | 0 Хариулах