Премиум Нэксус ХК нь 2025 оны эхний улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд компанийн зүгээс дараах онцлох ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна:
🔹 Түгээлтийн ложистик дэд бүтцийн үр ашиг:
Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн түгээлтийн нэгдсэн дэд бүтцийн бүрэн шийдэл нь компанийн нийтлэг үр ашиггүй зардлыг бууруулж, эдийн засаг болон байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж эхэллээ.
🔹 CU дэлгүүрийн тэлэлт:
2025 оны I улиралд 25 шинэ CU конвиниенс дэлгүүр шинээр нээгдсэнээс 5 нь Улаанбаатар хотод, 20 нь хөдөө орон нутагт байрлаж байна. Ингэснээр нийт дэлгүүрийн тоо 466-д хүрч, Премиум Нэксус нь зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Мөн аялал жуулчлал, эдийн засгийн чадамжаар онцгойлдог Мөрөн хотод 3 шинэ салбар нээж, нийт 13 аймагт 69 дэлгүүртэй болж, үндэсний хэмжээний сүлжээ дэлгүүр болох зорилгодоо улам ойртсоор байна.
🔹 Нийгмийн хариуцлага - Шастины 3-р эмнэлэгт хөрөнгө оруулалт:
Өдөрт 1500 гаруй хүн үйлчлүүлдэг Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн ариун цэврийн өрөөг бүрэн шинэчилж, 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон уг шинэчлэл нь өвчтөнүүдийн тав тух, эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн юм. CU нь цаашид зөвхөн салбар дэлгүүрүүдийнхээ бус, олон нийтийн ариун цэврийн байгууламжуудад хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлж байна.
🔹 Чингис Шар Айраг – Кейтеринг үйлчилгээ:
Премиум Нэксусийн охин компани болох Чингис Шар Айраг нь кейтерингийн үйлчилгээг нэвтрүүлж, зах зээлд өрсөлдөхүйц, хэрэглэгчдэд ээлтэй үнийн нөхцөлөөр үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү шинэ чиглэлийг олон жилийн туршлагатай мэргэжлийн баг гүйцэтгэж буй бөгөөд өндөр зэрэглэлийн стандартын дагуу хэрэглэгчдэд хүрч байна.
🔹 Central Coffee Roasting – “GET” бүтээгдэхүүний нэвтрүүлэлт:
2025 оны эхэнд Central Coffee Roasting компани “GET” нэртэй анхны retail бүтээгдэхүүнээ CU сүлжээгээр дамжуулан амжилттайгаар зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү нэвтрүүлэлт нь брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчтэй шууд харилцах сувгийг бий болгох, FMCG сегментэд тэлэх стратегийн эхлэл болж өгсөн юм.
🔹 Stora – Олон улсын онлайн худалдааг хөгжүүлсэн онцлох шинэчлэлүүд:
Stora нь Хятадын JingDong (JD)-той албан ёсны хамтран ажиллах гэрээг байгуулж, тус платформын бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын хэрэглэгчдэд хүргэх боллоо. Мөн Эрээн хотод өөрийн агуулахтай болж, хэрэглэгчийн ачааг илүү нарийн зохицуулах, эвдрэл гэмтэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэн, тээврийн хугацааг бууруулах боломжийг нээв.
Түүнчлэн, хуваан төлөх үйлчилгээг өргөжүүлж Pocket Zero-той хамтран ажиллаж, хэрэглэгчдэд урьдчилгаа төлбөргүйгээр гадаадаас захиалах боломжийг олголоо.
🔹 Санхүүгийн үзүүлэлтүүд:
Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Санхүү болон үйл ажиллагааны товч танилцуулгын бичлэгийг энд дарж үзнэ үү.