Итали улсын Неаполь хотын ойролцоо агаарын дүүжин тээврийн бүхээг унасны улмаас дөрвөн хүний амь үрэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Итали улсын өмнөд бүсийн Неаполь хотын ойролцоо агаарын дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас дөрвөн хүний амь үрэгдэж, нэг хүн хүнд бэртжээ.

Неаполь хотоос зүүн өмнө зүгт 45 км зайд оршдог Монте Фаито ууланд ажилладаг дүүжин тээврийн системд уг осол гарсан юм байна.

Уулын оройд байсан бүхээг дамжлагын шугамаасаа салж унасныг уг үйлчилгээг эрхэлдэг EAV нийтийн тээврийн компанийн гүйцэтгэх захирал Умберто Де Грегорио сошиал хуудсаараа мэдээлжээ.

зураг
 

Ослын улмаас уулын бэлд гацсан бүхээгээс 16 зорчигчийг эсэн мэнд буулгасан тухай орон нутгийн аврах алба мэдээлсэн байна.

Неаполь хот харьяалагддаг Кампаниа мужийн захирагч Винчензо Де Лука аврах ажиллагаанд өтгөн манан, хүчтэй салхи саад учруулсныг RAI телевизээр ярьжээ.

2021 онд Италийн хойд бүсийн нэг ууланд байрладаг дүүжин тээврийн системийн бүхээг газарт унаж осолдоход 14 хүний амь үрэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг