ТЕНДЕР: “Ноолуур боловсруулах үйлдвэрийн дээврийн хучилтын хүчитгэл, агуулахын өрөөний таазны хүчитгэл хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 13
Сурталчилгаа
зураг
 

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2025 оны 05-р сарын 13-ны өдөр

1. ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Тендерийн нэр: “Ноолуур боловсруулах үйлдвэрийн дээврийн хучилтын хүчитгэл, агуулахын өрөөний таазны хүчитгэл хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”

Тендерийн дугаар: Т-2025-03

Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 05-р сарын 13-ны 9:00 цаг.

Тендерийн материал хүлээж авах хугацаа: 2025 оны 05-р сарын 27-ны 17:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛОРО ПЪЯНА МОНГОЛ” ХХК-ийн ноолуур боловсруулах үйлдвэрийн дээврийн хучилтын хүчитгэл, өрлөг ханын хүчитгэл ган зүрхэвч хийх, агуулахын өрөөний таазны хүчитгэл рам угсрах, хучилтын хамгаалалтыг сэргээн засах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.

  1. Угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.
  2. Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган төсвийн Estimator программаар тооцож тендерийн санал ирүүлнэ.
  3. Ажил гүйцэтгэх үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм, норм стандарт, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллана.

2. ОРОЛЦОГЧДОД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байх.
  2. “Барилгын тухай” хуулийн дагуу БА-2.1 болон БА-7.1 тусгай зөвшөөрөлтэй байх. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан барилгын инженер болон мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан ХАБЭА-н үндсэн ажилтантай байх.
  4. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  5. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
  6. Татварын өр төлбөргүй байх гэрчлэх баримтыг ирүүлэх.
  7. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.

Сонирхсон этгээд 2025 оны 05-р сарын 23-ны 17:00 цагийн дотор тендерт оролцох хүсэлтээ хүргүүлнэ. Тендерийн саналаа битүүмжлэн 2025 оны 05-р сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө Захиалагчид ирүүлнэ. Захиалагч тендерийн үнэлгээг дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Энэхүү тендертэй холбоотой нэмэлт тодруулга, мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 3-р хороо, үйлдвэрийн 41-р гудамж

ЛОРО ПЬЯНА МОНГОЛ ХХК-ийн байр

Төслийн бичиг баримт хүлээн авах: Л.Содхүү.

Утас: 96660131, 99099424, 11-343529  и-мейл: sodkhuu0910@gmail.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.