Энэ зун Хятадад дэлхийн хамгийн өндөр гүүр нээгдэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр гүүр энэ зун Хятадад нээгдэх гэж байна.

Тус улсын өмнөд бүсийн Гуйжоу мужийн нутагт Хуажян Их Хавцлын дээр баригдаж буй уг гүүрний өндөр 625 метр юм.

Одоогоор дэлийн хамгийн өндөрт тооцогдож буй Францын Мийо Виадукын гүүр үүнээс 288 метрээр намхан.

Гуйжоу муж нь Хятадын хамгийн уулархаг бүс нутгуудын нэг юм. Гүүр баригдаж буй хавцлыг “дэлхийн хагарал” гэж нэрлэдэг байна.

Шинэ гүүр баригдсанаар эдийн засгийн тусгай бүс Шэнжэн хотоос баруун зүгт 1,280 км зайд оршдог Гуйжоу мужийн хөгжил хурдсах ач холбогдолтой гэнэ.

Өмнө нь Хуажян Их Хавцлыг туулах хугацаа хоёр цаг байсан бол одоо автомашинаар нэг минутад л туулдаг болохыг Хятадын төв хэвлэл мэдээлжээ.

Нийт 2,890 метр урт гүүрний бүтээн байгуулалтын ажил 2022 оны нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн юм байна.

Гүүрний нээлтийг зургаадугаар сарын 30-нд товложээ.

Гүүрний металл татлагын нийт жин 22,000 тонн буюу гурван ширхэг Эйфелийн цамхагтай тэнцэх юм байна.

“Одоогоор гүүрний ажлын явц 95 хувьд хүрээд байна. 2025 оны хоёрдугаар хагасаас эхлэн хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байгаа” гэж Гуйжоу Хурдны Зам группийн ерөнхий инженер Жан Шэнлинь хэвлэлд ярьжээ.

Одоогоор дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний тал орчим нь Гуйжоу мужид байдаг юм байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг