• 6 сарын 12, Пүрэв

Нийслэлийн зургаан га ойн сан бүхий газарт түймэр гарлаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Нийслэлийн байгаль орчны газар

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд ой хээрийн түймэр гарч 10 га шар өвс, зургаан га ойн сан бүхий газарт түймэрт өртсөн талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ. 

Түймрийг унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах ангиудын 31 албан хаагч, нийслэлийн Байгаль орчны газрын 7 байгаль хамгаалагч, 5 урамшуулалт эргүүл, НБОГ, НЦУГ, НОБГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж 14 цаг 37 минутад түймрийг цурамд оруулсан байна. 

Түймэр тавьсан эзэн холбогдогчийг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж. Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг. Иймд ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.56] 2025/4/16
orosiin tagnuuluud tuimer tawij baigaadaa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.93.45] 2025/4/16
Түймэр гаргасан хүнийг заавал олж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, хичнээн их хохирол учруулж байна аа
1 | 0 Хариулах