Урин дулааны улирал эхэлж, барилга бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлаагүйгээс үүдэн иргэд гэмтэх цаашлаад амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст барилга дээр засвар хийж байсан хүн уналаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 51 настай иргэн Б нь барилгын ажил хийх явцдаа 16 давхраас 13 давхар руу унаж зүүн далны доод хэсгийг хугалж гэмтээсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|