Уншиж байна ...

"Сонгуулийн сурталчилгааны хоног, зардал, 801 гарын үсэг цуглуулах зэрэг нь иргэдийн сонгогдох эрхийг зөрчиж байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эрхийн үндэсний комиссоос "Сонгох, сонгогдох эрх: УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль" сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ХЭЗК-ын дарга Д.Сүнжид дараах санал дүгнэлтүүдээ танилцуулав. 

2024 оны сонгуулийг олон улсын дараах дөрвөн зарчмаар үнэлжээ. 

  • Бүх нийтийн зарчим- 2024 оны улсын их хурлын сонгуульд гадаадад байгаа 9,000 иргэн сонгууль өгөх саналтай байсан ч 7,000 иргэн сонгуулиа өгсөнбайна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдал, мэдээлэл сурталчилгаа авах боломж зэрэг дээр анхаарах хэрэгтэй хэвээр байна. Оюутан, уртын ээлжид гардаг ажилчид, төрийн албан хаагчид санал авах өдөр иргэний харьяанд байдаг газраасаа өөр байршилд байх зэргээс болж сонгуулиа өгч чадахгүй байна. Иймд эдгээр иргэдийн эрхийг нь хангахын тулд  хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэж ХЭҮК-оос санал гаргасан. 
  • Тэгш эрхийн зарчим- Зарим тойрогт 18,000 сонгогчийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байгаа бол өөр нэг тойрогт 45,000 сонгогчийн эрхийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байна. Энэ тооны зөрүүг олон улсаас зөвлөдгөөр 10 хувь дотор байлгах ёстой. 
  • Чөлөөтэй байх зарчим- Сонгогч хэнд, ямар намд саналаа өгөхөө чөлөөтэй сонгох ёстой атал мандатын тоо дутуу бол хүчингүйд саналын хуудсыг тооцсон учраас чөлөөтэй байх зарчмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна. Хэдэн мандат байна түүнд нь заавал бүрэн тулгасан байдлаар санал өгөхийг шаардсан нь чөлөөтэй байх зарчимтай харшилж байна. 
  • Нууцаар байх зарчим- Ятгалга, хөндлөнгийн нөлөө, хараа хяналт, ажиглалтгүйгээр өөрийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг нь хангахын тулд стандартыг хангаж хэрэгжүүлэх ёстой байна. 

Сонгуулийн сурталчилгааны хоногууд нь сонгогчийн бүрэн гүйцэд мэдээлэл авах, нэр дэвшигчдийн өөрийгөө таниулах эрхэд нөлөөлж байна

Сонгуулийн сурталчилгааны хоногууд нь сонгогчийн бүрэн гүйцэд мэдээлэл авах, нэр дэвшигчдийн өөрийгөө таниулах эрхэд нөлөөлж байна. Иймд хуульд сонгуулийн сурталчилгааны хугацааны асуудалд бодитой өрсөлдөх боломжийг олгохуйцаар, сонгогчид мэдэх эрхийг хангахуйцаар зохицуулалт хийсэн байх нь зүйтэй. 

Сонгуулийн зардлын хувьд анх удаа дээд хэмжээг нь зааж өгсөн, УИХ-д суусан намуудад санхүүжилт өгөх нь дэвшилттэй алхам болсон ч сонгуулийн зардлын хэмжээ нь ердийн дундаж иргэдийн хувьд өрсөлдөх боломжийг олгож байгаа юу, үгүй юу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Цаашид сонгуулийн зардлыг бууруулах ёстой. Гараад байгаа зөрчлүүдийн араас хариуцлага тооцох ёстой гэв. 

Төрийн байгууллагуудад сонгуультай холбоотой 2,000 гаруй маргаан гомдол ирснээс 92 хувь нь гэмт хэргийн шинжтэй буюу цагдаагийн байгууллагын хариуцах асуудлууд байсан байна. Үүнд мөнгө тараасан, нэр хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан, өмч хөрөнгөд халдсан асуудлууд түгээмэл гарчээ. 

Сонгуулийн үеэр ХЭҮК-д нийт таван гомдол мэдээлэл ирсэн байна. Тэдгээрийн нэг нь Сонгуулийн тухай хуулийн 31.2-т заасан бие даан нэр дэвшигч нь 801 гарын үсэг зуруулах ёстой гэсэн үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооноос миний сонгогдох эрхийг зөрчсөн нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж гомдол гаргажээ. 

Уг гомдлыг дагуу ХЭҮК-оос энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Үндсэн хуулийн цэцэд албан бичиг явуулсан. Үүний дагаа ҮХЦ Сонгуулийн тухай хуулийн 31.2 заалт нь иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг зөрчсөн байна. Иймд энэ хуулийн тус заалтыг түдгэлзүүлэхээр УИХ-ын байнгын хороонд санал явуулсан байна. УИХ-ын байнгын хороо уг асуудлыг хянаж үзээд УИХ-д шийдвэрлүүлэхээр болжээ. 

7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг