Европын зах зээлд Теслагийн борлуулалт оны эхний хоёр сард бараг 50 хувиар буурлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 23 минут
iKon.MN
Зураг зураг

Европын зах зээлд Тесла компанийн цахилгаан автомашины борлуулалт оны эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49 хувиар буурчээ.

Тухайлбал өнгөрсөн оны эхний хоёр сард 37,000 автомашин шинээр борлогдож байсан бол энэ оны ижил хугацаанд 19,046 болж буурсныг Европын Авто Үйлдвэрлэгчдийн Холбооны өчигдөр нийтлүүлсэн тайланд дурдсан байна.

Ерөнхийдөө энэ хугацаанд Тесла компанийн Европын зах зээлд эзлэх хувь хэмжээ 2.1-ээс 1.1 хувь болон буурчээ.

Тесла компани өнгөрсөн оны хоёрдугаар сард Европын нийт автомашины зах зээлийн 2.8 хувь, цахилгаан автомашины зах зээлийн 21.6 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн сард тус тус 1.8 ба 10.3 хувь болон буурсан байна.

Эсрэгээрээ өнгөрсөн хоёр сарын хугацаанд Европт цахилгаан автомашины борлуулалт 28.4 хувиар өссөн юм.

Өнгөрсөн оны эхний хоёр сард тус зах зээлд борлогдсон цахилгаан болон хайбрид автомашины эзлэх хэмжээ 48.2 хувь байсан бол энэ оны эхний хоёр сард 58.4 хувь болж нэмэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг