Ариг банк нь 2025 оныг “Худалдааны салбарыг дэмжих жил” болгон зарласан. Тус жилийнхээ хүрээнд худалдааны салбарыг дэмжсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагийн эхлэл болгон, сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгч нарт зориулсан ОНЦГОЙ бүтээгдэхүүн болох “Бараа татан авах барьцаагүй зээл”-ийг санал болгож эхэлсэн.
Сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд олгогдох энэхүү зээлийн боломжийг нээж 2025 оны 3-р сарын 24-ний өдөр “Номин тав трейд ХХК” “Ариг банк”-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Ингэснээр тус сүлжээ дэлгүүрт бараа үйлчилгээгээ нийлүүлдэг ханган нийлүүлэгчид бизнесээ өргөжүүлж, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн барьцаагүй тус зээлийг авах боломж бүрдэж байгаа юм.
Ариг банк цаашид бусад сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж тус дэлгүүрүүдэд бараа, үйлчилгээ нийлүүлдэг ханган нийлүүлэгчдэд энэхүү уян хатан нөхцөлтэй зээлээ олгож, худалдааны салбарын бизнес эрхлэгчдэд бодитоор хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Ханган нийлүүлэгчдэд зориулсан энэхүү зээлийг зах зээлд нэвтрүүлснээр ханган нийлүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийн урсгал сайжирч, авлага эдийн засгийн эргэлтэд орох, бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүндрэлийг богино хугацаанд шийдэх зэрэг олон давуу талтай юм.
✅ Зээл шийдвэрлэх хугацаа: 2-5 хоног
✅ Зээлийн хэмжээ: 5 тэрбум ₮ хүртэл
✅ Хугацаа: 12-24 сар хүртэл
💡 Бараагаа тасралтгүй татан авч, бизнесээ дараагийн түвшинд гаргаарай
Дэлгэрэнгүй мэдээллийг :
ХУДАЛДААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИГЧ | АРИГ БАНК