ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зохион байгуулна

ikon.mn
2025 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Ялалт Плаза” оффист

09:00-10:00 цагт Хүүхэд хамгааллын үйлчилгээ, санхүүжилт, нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг хэрэглэх, нутагшуулах асуудлаар мэдээлэл өгнө.

НЦУГ-ын хурлын танхимд

10:00 цагт "Ноорог" пэйжийн ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна.

Төрийн ордонд

10:00 цагт МАН, АН-ын бүлэг хуралдана.

14:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.

ОБЕГ-т

10:30 цагт Түймрийн нөхцөл байдал болон Пүрэв, Баасан гарагт тохиох газар хөдлөлтийн таниулах өдөр, сургалт дадлага, улс орон даяар эхлүүлж буй “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” аяны талаар мэдээлнэ.

ХЭҮК-ын хурлын танхимд

11:00 цагт Олон улсын гэрээ, конвенцод заасан хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилттэй холбогдуулан мэдээлэл өгнө.

Эрүүл Мэндийн Яаманд

11:00 цагт Цаг үеийн мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт 2024 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Инкубатор төвд гарсан галын дүгнэлт, галын шалтгаан болон цаг үеийн асуудлаар иргэн С.Мишиг үзэл бодлоо илэрхийлнэ.

0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг