"Стандартын тухай хуулийг УИХ-д өргөн барина. Зөвшөөрөл олгоход хүнд суртал үүсгэх биш үйл ажиллагаа эрхэлж байх явцад нь хяналт тавина"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Стандартчилал, техник зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Улсын их хуралд өргөн мэдүүлэх тухай шийдвэрлэжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Иргэн ямар нэгэн зөвшөөрөл авах гээд очихоор иргэний үнэмлэх, нотариатаар батлуулах зэргийг шаарддаг, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээсээ нэхдэг гэдэг нь 11-11 төвд ирсэн гомдол мэдээллүүдээс илтэд харагдаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ирсэн санал гомдлын 80 хувь нь зөвшөөрөлтэй холбоотой байна. 

Үүнийг шийдвэрлэхийн тулд 170 зөвшөөрлийг бүрэн цахимжуулсан. Засгийн газар мэдээлэл солилцох асуудлыг бүрэн шийдвэрлэсэн харин анхан шатан дээр иргэдэд үзүүлж буй хүнд суртлаа боль гэх шаардлагыг яамдад тухайлан үүрэг өгсөн. Хэрэгжүүлэхгүй бол хариуцлагын арга хэмжээг авна. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхнаар ахлуулсан ажлын хэсгийн зүгээс Стандартчилал, техник зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Улсын их хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Хуулийн судалгаа, хэлэлцүүлгүүдээ зохион байгуулсан.

Манай улсад 6,733 стандарт байгаа ч үүнийг иргэд, хуулийн этгээдүүд дагаж мөрддөггүй, зарим нь хэрэглэгддэггүй байна. Зөвхөн зөвшөөрөл олгоход хүнд суртал үүсгээд байдаг биш үйл ажиллагаа эрхэлж байх явцад нь хяналт тавихад стандартуудыг мөрдөх нөхцөлийг бүрдүүлнэ.

2022 оны байдлаар барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарт 2,000 гаруй стандарт мөрдөгдөж байснаас 180 нь хүнд суртал үүсгэсэн, цаг үетэйгээ нийцэхгүй зүйлийг шаардаж байсан. Иймд тэдгээрийг цуцалсан. Цаашид олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг мөрдөж чадвал хувийн хэвшилдээ ээлтэй, хүнд сурталгүй, иргэдэд эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ" гэв. 

ВИДЕО: 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг