Б.Мөнх-Эрдэнэ: Гүнтийн давааны замын хөдөлгөөн нээгдээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод урд шөнө орсон цасыг 36 байгууллагын ТҮК-ийн 1,200 гаруй ажилтан 310 машин техниктэйгээр цэвэрлэж байгаа бол хот орчмын зарим давааны зам нээгдээгүйг мэдээллээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Улаанбаатар хотод урд шөнө орсон цасыг 36 байгууллагын ТҮК-ийн 1,270 ажилтан 310 машин техниктэйгээр цэвэрлэж байна. Одоогийн байдлаар зам, талбайд халтиргаанаас сэргийлж 185 тонн давс, 135 тонн бодисыг цацлаа. Нийслэлийн хэмжээнд 2,235 тонн давс, 4,385 тонн бодисын нөөц үлдсэн.

13:30 цагийн байдлаар Гүнтийн давааны зам нээгдээгүй, 30 орчим ажилтан, 10 техниктэйгээр цасыг цэвэрлэж байна" гэж мэдээллээ.

зураг
 
Морингийн даваа

"Охь Мандал" ХХК-ийн ерөнхий инженер Ц.Энхболд "Улаанбаатар хот руу орох, гарах гол уулзвар болох Морингийн даваан дээр 12 хүнтэй, жижүүрийн бүрэлдэхүүн давс цацагч төхөөрөмжтэй машин, цас түрдэг Камаз зэрэг зургаан техниктэйгээр өчигдрөөс эхлэн ажиллаж байна. Даваан дээр халтиргаа, гулгаа үүсгэхгүй байх, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэхээр замын цасыг цэвэрлэж, давс, бодис цацаж байгаа юм. Морингийн даваа орчимд шуурга намдаагүй ч хүч нь суларч, тээврийн хэрэгсэл саадгүй зорчиж байна.

"Охь Мандал компанийн 30 гаруй ажилтан Нисэхийн тойргоос Шувуун фабрик хүртэлх замын арчилгааг хариуцдаг. Нэг хэсэг бригад Найрамдал зуслангийн замыг цэвэрлэж байгаа" гэв.

"Өнөөдөр Улаанбаатар хотод ялимгүй цас орж, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, -6...-8 градус хүйтэн байх бол Төв аймаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна. Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ" гэж Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Хүчтэй цасан болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг