ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/26-НД НИЙТЛЭГДСЭН
Сүхбаатар аймгийн төв, сум, суурин газраас гарах хөдөлгөөнийг өнөөдрийн 12:00 цаг хүртэл хязгаарлажээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч орон нутагт үзэгдэх орчин хязгаарлагдан зам дээр мөсөн бүрхүүл тогтож байна.
Иймд Сүхбаатар аймгийн төв, сум, суурин газраас гарах хөдөлгөөнийг 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагаас гуравдугаар сарын 26-ны 12:00 цаг хүртэл хязгаарлажээ.
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас өгсөн мэдээллээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Төв аймаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар цасаар шуурна. Мөн Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Иймээс иргэд, жолооч орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна.
sukhbaatarinfo.mn хаягаас авав
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
