Дэлхийн түүхэнд хамгийн удаан цаазын ялтай амьдарсан хүнд Японы шүүх хамгийн өндөр нөхөн төлбөр олгох шийдвэр гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 8 цаг 57 минут
iKon.MN
Зураг зураг

Бараг 50 жилийн турш цаазын ялтай хоригдсоны эцэст цагаатгагдсан хүнд Японы шүүх түүхэндээ байгаагүй өндөр нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ.

1968 онд өөрийн захирлыг гэргий, хоёр хүүхдийнх нь хамт хөнөөсөн хэрэгт шийтгүүлж байсан Ивао Хакамата дөнгөж өнгөрсөн онд цагаатгагдсан юм.

Одоо 89 настай Хакаматаг дэлхийн түүхэнд цаазын ялтай хамгийн удаан амьдарсан хүн гэж үздэг.

Японы шүүх түүний хохирлыг 217 сая иенээр ($1.45 сая) барагдуулах шийдвэрийг Даваа гарагт гаргасан байна.

Шийдвэрийг гаргасан шүүгч Күний Коши хохирогч нь 47 жилийн турш “сэтгэл санааны болон бие махбодын онцгой хүнд зовлон амссан” болохыг хүлээн зөвшөөрчээ.

Хакаматагийн нөхөн төлбөрийг Японы хэвлэлүүд тус улсын шүүхийн түүхэнд байгаагүй өндөр хэмжээ гэж мэдээлж байна.

Хакамата 2014 онд шоронгоос суллагдаж, хэргээ дахин шүүлгэхээр болж байжээ.

Гэхдээ сэтгэцийн эрүүл мэнд нь ихээр доройтсон тэрбээр бүх шүүх хуралд биечлэн оролцож чадаагүй юм.

Одоо Хакамата 91 настай эгч Хидекогийнхоо асрамжид амьдардаг.

Хидеко олон арван жилийн турш дүүгээ цагаатгуулахаар тэмцсэн хүн юм.

Хакаматаг 1966 онд Шизуока хотын мисо боловсруулах үйлдвэрт ажилладаг байхад захирал нь гэргий, хүүхдүүдийн хамт хутгалуулж алагдсан байдалтай шатсан гэрээсээ олдож байжээ.

Тухайн үед эрх баригчид түүнийг аллага үйлдэж, хохирогчдын гэрээс 200,000 иен хулгайлж, мөрөө баллахын тулд гэрийг нь шатаасан хэрэгт буруутгасан байна.

Эхэндээ Хакамата хэргийг үйлдсэнээ няцааж байсан ч хатуу ширүүн байцаалтын улмаас эцэст нь хүчээр хүлээсэн гэдэг.

1968 онд тэр шүүхээс цаазын ял сонсож байжээ.

Хохирогчдын хувцаснаас илэрсэн ДНХ нь Хакаматагийнхтай таарахгүй байгааг өмгөөлөгчид нь сүүлд баталж байв.

Хэргийг дахин шүүх шийдвэр 2014 онд гарсан ч урт удаан үйл явцын улмаас өнгөрсөн оны аравдугаар сард л хурал нь эхэлж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.76] Өчигдөр 22 цаг 43 минут
Манай Элбэгдорж лав арав гаруй жил болчихлоо овоо хэдэн юм авах нь дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.76] Өчигдөр 22 цаг 45 минут
Америаас ирж сая ногооноо ав гээрээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.76] Өчигдөр 22 цаг 46 минут
Цаазтай байсан юм уу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.76] Өчигдөр 22 цаг 47 минут
Шүүхийн гаднаас зугтчихсан шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.142] Өчигдөр 14 цаг 39 минут
ХҮНИЙ АМЬДРАЛЫГ БАС БОЛОХГҮЙЛДЭЭ
2 | 0 Хариулах
x [202.179.18.239] Өчигдөр 14 цаг 19 минут
mongoliin zarin neg kompani nerteigiiin zaluuu ezed arai l deerengui haritsaatai bh yum uursduuu yu ch ,edehgui hunii hudulmurlusun hulsiig ugch chadahgui,
0 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.89.13] Өчигдөр 10 цаг 50 минут
...ЗӨВ ХӨ.МУУСАЙН КОМПАНИ ХӨГИЙН ИХЭМСЭГ СЭХҮҮН ОНГИРОО ДЭЭРЭНГҮЙ ЗАХИРАЛУУДЫГ БУУДАЖ УСТГАЖ БАЙХ ЗҮГЭЭР..
1 | 7 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] Өчигдөр 11 цаг 11 минут
ТОНИЛЖ ҮЗ.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] Өчигдөр 12 цаг 31 минут
ИХЭМСЭГ БОЛОХООР НЬ ХҮНИЙГ АЛНА СЭХҮҮН БОЛХООР НЬ АЛНА ОНГИРОО БОЛХООР НЬ АЛНА. УГТАА БОЛ ӨӨРӨӨ ДУТУУГИЙН КОМПЛЕКСТЭЙ АТААРХАХ ХОРСОХ СЭТГЭЛТЭЙ ҮҮРД ЯДУУ БАЙХ БУСДЫГ БУРУУТГАДАГ ӨРӨВДӨЛТЭЙ НЭГЭН АЖ ЭЭ.
6 | 0 Хариулах
[202.131.234.123] Өчигдөр 14 цаг 19 минут
манай ИХ гишүүдэд таарах ард түмний шан байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.11] Өчигдөр 9 цаг 46 минут
Хүнийг насаар нь хэлмэгдүүлчихээд нохойн баас шиг юмаа хамгийн өндөр нөхөн төлбөр ч гэх шиг. Наадахаараа багсөө арч гэж хэлсэн нь дээр
6 | 0 Хариулах
Зочин [172.56.3.2] Өчигдөр 9 цаг 38 минут
Ядруу нэгнийг хаана ч дээрэлхэх юм доо. Монголд бол бүүр долоон дор, ядарсан айлын хүүхдүүд ядруу нэгнийг захаасаа авахуулаад дээрэлхэнэ
11 | 1 Хариулах
Зочин [202.9.46.124] Өчигдөр 10 цаг 0 минут
Феодалын монгол .
1 | 1 Хариулах
Haak [66.181.189.75] Өчигдөр 9 цаг 33 минут
ene hun mun ch baij medne. olon jil damjaad heregten oldohgui baina gedeg ene uvgun mun gesen ug.
1 | 8 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] Өчигдөр 11 цаг 10 минут
МӨН Ч БАЙЖ МЭДНЭ ГЭСНЭЭ ЭНЭ ӨВГӨН МӨН ГЭСЭН ҮГ Ч ГЭХ ШИГ. ӨӨРИЙНХӨӨ ҮГЭНД НЭГ ЭРГЭЛЗСЭНЭЭ ШУУД МӨН Ч ГЭХ ШИГ. БОЛЬЖ ҮЗ. ХЭРГИЙГ НОТЛОХ БАРИМТААР НОТЛОХ ЁСТОЙ. ХОХИРОГЧДЫН БИЕНЭЭС ОЛДСОН ДНХ БИШ БАЙСАН БАЙНА. ОРЧИН ҮЕД ОЛОН ХЭРЭГ ДНХ НЭГ БОЛ НОТЛОГДОЖ НЭГ БОЛ ҮГҮЙСГЭГДЭЖ БАЙНА.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.124] Өчигдөр 9 цаг 25 минут
Их хорийн оронд их долоогийн оронд багтдаг хүчирхэг эдийн засагтай өндөр хөгжсөн япон улсад төрөлт нэмэгдэхгүй хөгшрөлт нэмэгдэж гадаадаас цагаачид ажиллах хүчин авч байгаа нь америкийн даяарчлал цагаачлалын бодлогыг дагаж мөрдөж байгаатай холбоотой юм шиг байна.
2 | 3 Хариулах
Зочин [192.82.66.139] Өчигдөр 12 цаг 57 минут
Уламжлалт сэтгэхүй нөлөөлдөг байх. Бушуу нөхөрт гарч хүүхэд гаргаад эзэгтэй болох юмсан гэж ярьсан япон охидтой зөндөө таарсан. Тэр үзэл нь барууны орнуудаас их өөр. Эрчүүд нь тэгхээр ганцаараа гэрээ тэжээх гэж их ядарч, стрессдэнэ, юун эхнэртэйгээ унтах юм болно. Дээр нь хүүхэд өсгөх зардал нь өндөр. Өмнөд солонгос бас тиймэрхүү. Эмэгтэйчүүд гэртээ суух ёстой, эрчүүд авч явах ёстой гэсэн эцгийн эрхэт ёсны сэтгэхүй орчин үеийн өндөр зардалтай нийгэмтэй хослохоороо ийм байдалд хүргэж байгаа юм. Арабын орнуудын нефтийн нөөц дуусаж, ЭЗ-аа солонгоруулхад бас л иймэрхүү асуудал их гарах байхдаа
0 | 0 Хариулах
Зочин [83.39.213.158] Өчигдөр 19 цаг 39 минут
Хүн төрөлхтөн үржихгүй байсан нь дээр Эх дэлхийгээ бузарлаж дууслаа гадаад далай тэнгис пластик хогоор дүүрч эх газар тэр гэхийн тэмдэггүй ороо бусгаа. Дээрээс нь харилцан адилгүй ухаан нь баян ядуу гэж юм бий болгоод хүн бүр баян тансаг амьдралыг мөрөөдсөөр үхцгээж байна.Угтаа бол хорогдох багахан оромж нөмрөх хэдэн даавуу их өлсөхгүй байх нь хүмүүнд байх ёстой хэмжүүр нь юм шигээ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.204] Өчигдөр 9 цаг 25 минут
Шүүх, цагдаа муу ажиллавал бусдын амьдралыг яаж там болгодгийг эндээс харж болж байна даа. Манай шүүгч нар, цагдаа нар авлига, албан тушаалын нөлөөнд автдаг гэхээсээ илүү, зүгээр л ажилдаа тэнцэхгүй, чадваргүй нь олон байх шиг харагддаг. Ажлаа мэдэхгүй, чадахгүй хүмүүсээс ямар ч шударга, зөв шийдвэрийг хүлээх вэ?. Хариуцлагагүй хэдэн шүүгч, цагдаа нар маань уншиж, 1-ийг бодож, 2-ыг тунгаагаасай билээ!!!.
22 | 0 Хариулах
choir [103.108.230.52] Өчигдөр 8 цаг 59 минут
Өө цда амьдарлаа там болгуулчаад ердөө 1.45 саяхануу даа дахаха
6 | 11 Хариулах
Зочин [5.79.77.249] Өчигдөр 9 цаг 10 минут
Чи өөрөө Оросуудыг хөхөөд олигтой хэдэн копек ч олж чаддаггүй биз дээ?
9 | 4 Хариулах
Зочин [202.9.46.124] Өчигдөр 9 цаг 32 минут
Нэг нь оросуудыг хөхөөд нэг америкуудыг хөхөөд юу ч олж чадахгүй хоёр мангар.
2 | 6 Хариулах
Зочин [139.5.216.200] Өчигдөр 10 цаг 18 минут
Чи Хятадыг хөхдөг тийм үү?
3 | 3
Зочин [202.9.46.124] Өчигдөр 13 цаг 36 минут
139.5.216.200 Чи хятадын өмхий шиврийг долоодог тэ
0 | 1
Зочин [122.201.31.65] Өчигдөр 11 цаг 18 минут
Чиний хөхдөг орос чинь мөн ч байсан биш ч байсан шууд цаазлаад булчихна.Ямрав.
4 | 2 Хариулах