ХасБанк залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжихэд зориулж 147 сая ам.долларын санхүүжилт татлаа

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 10 цаг 20 минут
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-тай 147 сая ам.долларын синдикат зээлийн хэлцлийг амжилттай хийж, талууд Их Британийн нийслэл Лондон хотноо гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хэлцэл нь ЕСБХБ-аас Монгол Улсын банкны салбарт хийж буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж байна.

Уг санхүүжилт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 35 хүртэлх насны залуу бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах бөгөөд шинээр бизнес эхлүүлж байгаа болон бизнесээ өргөжүүлж буй залуучуудад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр буюу зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

зураг
 

Түүнчлэн, энэхүү гэрээ байгуулагдсанаар ЕСБХБ-аас хэрэгжүүлж буй “Төв Азийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол залуучууд төрөл бүрийн сургалт зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ авахын зэрэгцээ бусад залуу бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоон танилцаж, туршлага, ноу хау солилцох зэрэг олон давуу тал бий болох юм.

Энэхүү 147 сая ам.долларын санхүүжилт нь ЕСБХБ-аас гадна олон улсад нэр хүндтэй дараах 5 санхүүгийн байгууллагын санхүүжилтээс бүрдэж байна. Үүнд:

  • Allianz Global Investors хөрөнгө оруулалтын байгууллага /Лондон/;
  • Нидерландын хөгжлийн агентлаг (FMO);
  • ILX , хөрөнгийн удирдлагын байгууллага (Амстердам)
  • AKA Bank (ХБНГУ);
  • IIV Хөгжлийн болон бичил санхүүжилтийн сан (ХБНГУ).

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.