Бүгд Найрамдах Итали Улсад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
romeandvaticanpass.com

Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам, Италийн худалдааны агентлаг болон “Uni-Italia” байгууллага хамтран 2026-2027 оны “Invest Your Talent in Italy” (IYT) тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Нэг. Тэтгэлгийн чиглэл, хугацаа

Тэтгэлгийг дараах үндсэн чиглэлүүдээр англи хэлээр заагддаг магистрын болон магистрын дараах (Postgraduate Master) хөтөлбөрүүдэд олгоно:

  • Инженерчлэл ба дэвшилтэт технологи;
  • Архитектур ба дизайн;
  • Эдийн засаг ба менежмент.

Хоёр. Тэтгэлэгт багтах зардлууд

  • Жил бүр 10,800 еврогийн амьжиргааны тэтгэмж (эрүүл мэндийн даатгал болон байрны зардал ороогүй);
  • Итали хэлний сургалт (L2/LS);
  • Италийн компани эсвэл худалдааны холбоодод 3 сарын хугацаатай ажиллах дадлага;
  • Жендэрийн тэгш байдлын талаарх тусгай сургалт.

Гурав. Тавигдах шаардлага

  • 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн байх;
  • Италиас бусад улсад бакалаврын зэрэг хамгаалсан байх (Одоо суралцаж буй төгсөх курсийн оюутан байж болохгүй);
  • Англи хэлний B2 болон түүнээс дээш түвшний мэдлэгийг баталсан олон улсын сертификаттай байх.

Дөрөв. Бүртгэл ба хугацаа

  • Бүртгэл 2026 оны 3 дугаар сарын турш явагдана.
  • Хүсэлтийг зөвхөн цахимаар, IYT хөтөлбөрийн албан ёсны платформоор дамжуулан хүлээн авна.

Тав. Тэтгэлэг сунгах нөхцөл

  • Тэтгэлгийг хоёр дахь жилдээ сунгахын тулд суралцагч дараах шаардлагыг хангасан байна:
  • 30-аас доошгүй ECTS багц цаг цуглуулсан байх;
  • Итали хэлний сургалтад хамрагдаж, амжилттай дүгнэгдсэн байх;
  • Дадлагын ажлын төлөвлөгөөгөө ирүүлсэн байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн албан ёсны цахим хуудас (https://investyourtalentapplication.esteri.it/SitoIYT/EN/invest-your-talent-in-italy) авна уу.

 

Эх сурвалж: Боловсролын Яам