Өмнөд Каролинагийн их сургуулийн баг Ш.Энхийн-Одод хүндэтгэл үзүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн оюутны лиг (NCAA)-т тоглож буй Ш.Энхийн-Одод баг нь өнөөдөр хүндэтгэл үзүүлжээ. 

Тус багийнхан талбай дээрээ "Tennessee Volunteers" багийг хүлээн авах тоглолтоос өмнө энэ жил их сургуулиа төгсөж байгаа тоглогчдодоо хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм. Хүүгийнхээ тоглолтыг Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц гэргийтэйгээ үзэж сонирхсон байна.

Ш.Энхийн-Одын хувьд 2022 оноос хойш NCAA-д тоглож байна. Тэрбээр энэ улирлын 29 тоглолтод оролцохдоо 11.0 оноо, 5.5 самбараас бөмбөг авч байгаа нь замналынх оргил үзүүлэлт юм. 

"South Carolina Gamecocks" баг нь өнөөдөр түүнээс гадна таван тоглогчид хүндэтгэл үзүүлсэн юм. Тодруулбал Коби Нокс, Нордин Капич, Эли Спаркмэн, Майлс Стют, Мийчи Жонсон нарын "ахмад" тоглогчдод дурсгалын өмсгөл гардуулжээ.

Харамсалтай нь түүний баг өнөөдөр өрсөлдөгчөө барсангүй. Теннисийгийн баг 79:58-аар илүүрхсэн энэ тоглолтод Майк дөрвөн оноо, хоёр самбараас бөмбөг авчээ. Тэрбээр алдааны асуудалд орсон тул минутын хязгаарлалттай талбайд гарсан аж.

Сонирхуулахад Ш.Энхийн-Од оюутны лигийнхээ замналд 999 оноо аваад байна.