Тариаланч, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 3 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк газар тариалан, тогтвортой хөдөө аж ахуй, кластерийн хөгжлийг дэмжих зорилгоор тариаланчид болон газар тариалангийн бизнес эрхлэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн шинэ боломжуудыг санал болгодог билээ.

Энэхүү зээл нь тариаланчид, техник хэрэгсэл нийлүүлэгчид, гурил, тэжээл боловсруулах үйлдвэрүүд болон борлуулагчид зэрэг хөдөө аж ахуйн кластерын бүх оролцогч талуудад нээлттэй бөгөөд бусад бизнесийн зээлүүдээс дунджаар 1.2 - 3.6 хувиар бага хүүтэйгээрээ онцлог.

Зээлийн зориулалт

Тариаланчид болон бизнес эрхлэгчид дараах зориулалтаар хөнгөлөлттэй санхүүжилт авах боломжтой.

Тариаланчдад:

  • Үр бэлтгэх, бордоо болон ургамал хамгааллын бодис худалдан авах
  • Усалгааны системээ шинэчлэх, сайжруулах
  • Техник, тоног төхөөрөмжийн сэлбэг хангалт
  • Барилга байгууламж барих, засварлах
  • Урт хугацааны хөрөнгө оруулалт хийх

Бизнес эрхлэгчдэд:

  • Түүхий эд худалдан авах
  • Боловсруулах үйлдвэрлэл явуулах
  • Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Технологийн шинэчлэлт хийх
  • Эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх

Зээлийн нөхцөл

Үр тарианы өртгийн сүлжээнд оролцогчид

Тариалан эрхлэгчид

ААН, Үйлдвэр

Эргэлтийн хөрөнгө

Хөрөнгө оруулалт

Эргэлтийн хөрөнгө

Хөрөнгө оруулалт

500 сая хүртэлх төгрөг

Бизнесийн цар хүрээ, хөрөнгө санхүүгийн чадавхаас хамаарна

18.0% /сарын 1.5%/

18.0% - 19.2% /сарын 1.5% - 1.6%/

19.2% /сарын 1.6%/

24 хүртэл сар

84 хүртэл сар

24 хүртэл сар

ЭХ - 36 хүртэлх сар
ХО - 84 хүртэлх сар

ХААН Банкны зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн  сүлжээнд оролцогч талуудад таатай нөхцөлтэй зээл, санхүүжилт олгоход хамтран ажилласнаар урт хугацаандаа Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудад хувь нэмэр оруулах төдийгүй хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж, олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд томоохон алхам болох юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.