Эмэгтэй тамирчдаас генетикийн шинжилгээ авдаг болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (World Athletics) эмэгтэй тамирчдаас генетикийн шинжилгээ авч байхаар болов. 

Энэ талаар тус холбооны тэргүүн Себастьян Коу Мягмар гарагт болсон зөвлөлийн хурлын үеэр дүрмийг илүү боловсронгуй болгох талаар хэлэлцсэний дараа олонд мэдэгдсэн юм. 

Дүрмийг албан ёсоор баталсны дараа хацрын арчдас эсвэл хуурай цусны толбоны шинжилгээнд туршлагатай үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг сонгоно гэдгээ С.Коу мэдэгджээ.

Тамирчид хүн болон бусад ихэнх хөхтөн амьтдын эр хүйсийг тодорхойлдог SRY генгүй гэдгээ харуулахын тулд замналдаа ганц удаа шинжилгээ өгөх ёстой.

Бусад спортын нэгэн адил хөнгөн атлетик нь трансжендер тамирчдын биологийн давуу тал болон хүйсийн хөгжлийн ялгаа (DSD) зэрэгтэй холбоотой эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх шалгуурын талаар олон жил хэлэлцсэн.

Одоогоор трансжендер эмэгтэйчүүдийн бие дэх тестостероны түвшин өндөр бол бууруулахыг шаарддаг.

Уг асуудлыг судлах Ажлын хэсэг өнгөрсөн сард эдгээр дүрэм хангалттай биш байгааг тогтоосон юм. Тодруулбал тэд эрэгтэйчүүдийн бэлгийн бойжилтын үеийг даваагүй байсан ч эмэгтэй тамирчдаас давуу талтай гэж дүгнэжээ.

SRY генийн шинжилгээ нь дүрмийн шинэчилсэн найруулгын талаар Зөвлөлөөс гаргасан хэд хэдэн зөвлөмжийн нэг байв.

Шинэ дүрэм нь хуулийн сорилт, хяналт шалгалтыг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа С.Кое мэдэгджээ. Тэрбээр "Бид эмэгтэй тамирчдыг шаргуу хамгаалж, үүний тулд чадах бүхнээ хийх болно" гэж онцолсон байна.

Саяхан Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгчийн сонгуульд найман санал авч, ялагдсан ч С.Коу олимпод түрүүлсэн тамирчдын мөнгөн шагналыг нэмэх бодлогоо үргэлжлүүлнэ гэв. Өнгөрсөн жил Парист болсон олимпод алтан медаль хүртсэн тамирчид 50,000 ам.долларын урамшуулал хүртсэн. Үүгээр ч зогсохгүй 2028 оны олимпод мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгохоо амласан юм.

Түүний энэ бодлогыг ОУОХ байнга шүүмжилдэг.

Харин С.Коу тамирчдын санхүүгийн аюулгүй байдлыг хангах нь миний зорилго гэж тодотгожээ. Ирэх дөрвөн жилд болох олимпын циклийн нийт шагналын сан $51 сая байхаар төлөвлөж байгаа аж.

Мөн Москва Украиныг эзлэн түрэмгийлсэн 2022 оноос хойш ОХУ, Беларусийн тамирчдын эсрэг авсан хориг арга хэмжээнд өөрчлөлт орохгүй гэв.

 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] Өчигдөр 3 цаг 38 минут
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them via Email: DataForensicscyberservices@protonmailDOTcom WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
x [202.179.18.239] 2025/3/26
hyatad emegtei tamirchid zugeer eregtei yumnuud bdag shuu
3 | 0 Хариулах
Зочин [202.9.41.90] 2025/3/26
Царай зүсээ олон дахин хувиргадаг эр, эмс но,той
1 | 0 Хариулах
Зочин [180.177.29.114] 2025/3/26
за тээд эр эм ялгаагүй гээд унгалдаад хэрүүл уруул хийгээд байдаг гарууд анхаараасай, эр эм хүмүүс бие бялдар сэтгэн бодох чадвар оюун ухааны ялгаатай байдал гээд маш их ялгаатай, эртэд нэг нялх нялзрай эр юм юугнуу бид эрэгтэй болохоор цэрэгт явдаг ядардаг, тэхэд эмэгтэйчүүд биднээс хүнд хөдөлмөр хийсэнгүй гээд солиороод байсан, та нар эмэгтэй хүнээс чадал тэсвэр тэвчээрээр илүү төрсөн, эмэгтэйчүүдтэй арцалдаад үхчих гээд байвал тэр гормоноо солиулбал таарна, сүүлдээ бараг төрсөн эмэгтэйтэй барьцаад байдаг болсон бнлээ арчаагүй зарим нь
1 | 0 Хариулах
Зочин [204.14.73.84] 2025/3/26
Тэсвэр тэвчээр илүү төрсөн гэхээрээ та нары өмнөөс орж үхэх ёстой юу? Шаардлагатай бол нөхөр, найз залуугаа золиослож үхүүлээд өөрсдөө амьд гарах сонирхолтой байдаг биздээ. Ютюб дээр хэн нэг нь үхэх бол та нөхрөө үхүүлэх үү өөрөө үхэх үү гэсэн асуултад эмэгтэйчүүд бүгд шахуу нөхрийгөө гэж хариулж байсан. Хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд эцсийн эцэст хэнд ашигтай юм? Та нарт шд. Дундаж наслалт 10 жилээр илүүгээрээ бараг дэлхийд тэргүүлнэ. Айл бүрт тэгээд нэг эмээ үлдэнэ. Өтөлсөн хойноо хүүхдээрээ тэжээлгэдэг гэхээр эмэгтэйчүүд та нарт хүүхдүүд ашигтай. Тийм байж нас барсан нөхрөө амьдад нь хүүхдийг чинь гаргасан гэдэг үгээр далайлгаж, хичнээн их өөртөө ашигтай юмсыг хүртсэн бол доо. Энгийн нэг болзоон дээр хүртэл эрчүүдээр даалгаж монжино. Ийм болхоор та нартай гэр бүл болж зовсноос ганц биеэрээ олсон мөнгөө зөвхөн өөртөө зориулаад, компьютер тоглоомоо тоглоод, явган аялалаа хийж зураг бичлэгээ аваад хар амиа бодож амьдардаг юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2025/3/26
Өөртөө анхаарал тавихыг чинь хэн хорьсон юм? Анхаарал тавих эрх чинь байгаа, би гэхэд хангалттай өөрийгөө аваад явчихна, эмэгтэй хүнгүйгээр та нар л өөрсдийгөө олигтой авч явж чаддаггүйшд, нөхрийгөө олон жил л янз бүрээр тэг ингэ гэж зааварлаж байж надад хамааралгүй амьдардаг болжийн, зүв зүгээр мөрөөрөө амьдарч байхад утас олж авчаад нөхөртэй хүүхэдтэй гэхэд итгэхгүй эргүүлээд сталкердаад байгаа нь эрчүүд та нар л байдагшд, эмэгтэй хүн амьдарч чаддаггүй нь та нар болохоос хүүхнүүд та нараас хамаагүй бие даах чадвартай, энгийн нэг болзоон дээр хэн даахав гэдгээ шийдэж чадахгүй байгаа бол хэн урьсан нь төлдөг гэдгийг ч ойлгоогүй л эр хүн бн та, хүсээгүй байхад мөрөөрөө явж байхад урьсан нь та бол та л төлнөшдээ, эмэгтэй нь урьсан бол эмэгтэй нь төлчдөг байгаа шүү
1 | 0 Хариулах
Африкаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [79.116.218.219] 2025/3/26
Иймэрхүү мэдээнцэр бүү тавьж бай!!!
0 | 2 Хариулах
Зочин [66.181.184.160] 2025/3/26
Түй май алаа
1 | 0 Хариулах