Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд гуравдугаар сарын 21-н хүртэл үргэлжилнэ. Энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1,152 сурагч шалгаран өрсөлдөж байгаа юм.
Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй.
“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд гурван сарын турш үргэлжилж байна. Уг тэмцээнд есөн дүүргийн 192 сургуулийн 90,550 сурагчаас бүрдсэн нийт 8,208 баг оролцож эхэлж, гурван насны ангилалд дөрөв үе шаттайгаар үргэлжилж, үүнээс шалгарсан 96 багийн шигшээ тоглолт болж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!