"Данхар төрийн дарангуйллын эсрэг иргэд нэгдэж байна. АН хуваагдах нь тодорхой болжээ" сэдвээр “Эрх чөлөө” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийнэ.
Эрх чөлөөний модул цамхаг НҮТББ-ын тэргүүн Ц.Чинбат "1990 оноос хойш Монгол Улс амаргүй цаг хугацааг туулсан. Үүнийг амаргүйгээр амархан устгадаг хүн нь Л.Оюун-Эрдэнэ байна. Засгийн газар бодлого ярихаа больсон. Засгийн газар хүүхэнтэй кофе уух тухай, шүлэг бичиж ном хэвлүүлэх гэж байгаа тухай ярьдаг болсон. 14 мега төсөл нь зүгээр л яриа. 1.3 их наяд төгрөгийг Л.Оюун-Эрдэнэ болон түүний багийнхан хувааж идэх л яриа болж байна. Өмнө нь улсын төсөв дээр өчнөөн мөнгө тавиулсан хэчнээн ТЭЗҮ байдгийг бид санах хэрэгтэй. Хэдэн макеттай л үлдсэн
Монгол Улсын ЗГ нэг дайсан гаргаж ирээд цовдолж алах гэж байгаа зэрэг нь цэвэр Кремлийн хийдэг технологи. Бид энэ түүхийг мэднэ. Яг энэ үүд хаалга руу Л.Оюун-Эрдэнэ иргэдээ хөтлөөд орж байгаа. Монголчуудыг ядуу гуйлгачин амьдруулахад Л.Оюун-Эрдэнэ шиг аймхай, сул дорой амьтад, Х.Баттулга шиг шуналтай, мэдлэг боловсролгүй хүмүүсийг ашигладаг нь бидний түүх" гэв.
Түүнчлэн тус байгууллагын зүгээс "Улс төрчид болон Л.Оюун-Эрдэнэ, МАН-ыг эсэргүүцсэн, увайгүй үйлдлийг нь шүүмжилсэн хүн бүрийг шоронд аваачиж хийж байна. Үүнийг таслан зогсоож эрүүл ухаанаар харах цаг болсон. Дөрөвдүгээр сарын 27-нд болох Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаалд гарын үсэг зурсан болон бусад бүх иргэдийг ирэхийг уриалж байна" гэв.
“Эрх чөлөө” ТББ-аас УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон, тус намын улс төрийн зөвлөлд дараах хоёр шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.
ШААРДЛАГА:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!