Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн зүгээс “Нээлттэй шүүх” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татахтай холбоотой асуудлаар ШЕЗ-ийн гишүүн А.Насандэлгэр мэдээлэл өгөв.
Тэрбээр "Манай улс эрх зүйг үндэслэл болгосон, хуулийн засаглал тогтсон ардчилсан орон. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн үндсэн төрийн байгууллагын тогтолцоотой. Төрийн байгууллагын тогтолцооны нэг тулгуур багана болох шүүх эрх мэдэл бие даасан хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулах Үндсэн хууль болон холбогдох хуулийн зохицуулалттай.
Хуулийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэдэг үг тунхгийн шинжтэй биш. Нийгмийн сүлжээ болон асуудал хариуцсан УИХ-ын гишүүдийн тайлбарлаж буй байдлыг харсан.
Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд юу саад болж байгаа, хуулийн ямар зохицуулалт дээр маргаантай байгааг ШЕЗ шууд хариулахгүй. Үндсэн агуулгаараа шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэсэн хуулийн заалт бий" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!