Нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар авч, шийдвэрлэдэг болоод байгаа билээ.
Гуравдугаар сарын 14-17-ны хооронд уг дугаарт иргэдээс автобусны үйлчилгээтэй холбоотой 10 гомдол, нэг талархал ирсэн байна.
Талархлыг онцолбол Ч:57 Улаанчулуут-МУИС чиглэлийн автобусан дотор хоёр хүн утсаа алдсанаа мэдэгдэхэд жолооч хаалгаа онгойлгохгүй зогсож байгаад өөрийн утсаар залгаж олж өгчээ.
Харин гомдлын дийлэнх нь жолооч автобусны буудлаас хүнээ авахгүй явсан гэсэн бол зорчигчоос бэлэн мөнгө авсан, ёс бус харьцсан, жолооны ард утсаар ярьсан, гүйцэд суугаагүй байхад хөдөлж унагаасан зэрэг бүх гомдлыг шалгаж, зөрчил гаргасан жолоочийг торгосон байна.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал тул үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!