Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн тухай BBC болон 72 кино студи хамтран "The Zelensky Story" баримтат киног 2024 оны есдүгээр сарын 4-нд олны хүртээл болгосон билээ.
IMDB сайтын үнэлгээгээр кино сонирхогчдоос 8.2 оноо авсан тус бүтээл гурван ангитай. Анги тус бүр нь нэг цаг орчим үргэлжлэх мини цувралыг "Боловсрол" суваг энэ сарын 13-наас 15-ныг дуустал 20:30 цагаас үзэгчдэд хүргэхээр хөтөлбөртөө оруулсан байв. Гэвч эхний анги гарсны дараа хоёр болон гуравдугаар ангийг товлосон хугацаандаа гаргасангүй.
Энэ талаар тус телевизийн редакцаас тодруулахад "Иргэдээс ирсэн гомдлын дагуу киног гаргах боломжгүй болсон" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!